Үерийн усанд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Архангай аймгийн Хотонт суманд долоодугаар сарын 11-ний өдөр дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, айлууд үерт автсан дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Үерийн усанд 17 иргэн боогдож, 40 айл өрхийн 17 гэр, 23 байшин, 4 хүнсний дэлгүүр, 4 цайны газар, 2 агуулах үерийн усанд автсан бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид 17 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Одоогийн байдлаар үерт өртсөн 4 хүнсний дэлгүүр, 2 цайны газрын үерийн усыг бүрэн соруулж, лаг шаврыг зөөвөрлөн, 6 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна.

Үерийн голомтод Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, иргэд зэрэг 70 гаруй хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top