Ц.Содномдорж: Г.Жамбалдорж оо, миний дүү худал ярьж болохгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 14

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдэж, долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьт Хөлийн цэцийн шийдвэрийн дагуу идэвхгүй барилдсан шалтгаанаар тахимаа өгсөн Улсын арслан Ц.Содномдорж өөрийн сошиал хуудсаар тайлбар хийлээ. 


Тэрбээр "Өчигдөр Хүй долоон худаг орж, цол, чимгээ аваад ирсэн. Ядраад эрт унтжээ. Орой сэрээд хэвлэлээр зарим ташаа мэдээлэл явж байгааг харлаа. Би хоёр зүйл дээр тайлбар хэлье гэж бодлоо. 

Нэг нь, дөрвийн давааны оноолт буюу аймгийн арслан Г.Жамбалдоржтой хийсэн барилдаан. Нөгөө нь долоогийн давааны барилдаан. Энэ хоёр барилдаанд юу болсныг үнэн, зөвөөр нь хэлье.

Дөрвийн даваа оноолтоор барилддаг. 2003 оноос ам биш оноолт болгосон. Энэ жил би дөрвийн даваанд Баянхонгор аймгийн харьяат, аймгийн арслан Г.Жамбалдоржтой таарч барилдсан. Г.Жамбалдорж сайхан залуу байна лээ, сайхан цолонд хүрэх байх. Гэхдээ миний дүү хэн нэгэн хүний явуулгаар ч юм уу, худал ярьж болохгүй шүү. Үнэн гэж байдаг юм. Би барилдааныхаа бүх процессыг хэлье. Барилдаанд чи намайг 3-4 удаа сэрвүү барьцнаас түрж гаргасан. Энэ үед надад сануулга өгсөн. Ухарч гараад байна гэж. За гээд хүлээж авсан. Цаг болж, элэг бүс сэнжиг авсан. Энэ барилдаанаас чи намайг мөн хоёр удаа түлхэж гаргасан. Бас л намайг ухарч гарлаа гэж сануулсан. Энэ сануулгыг хэд дэх минутад өгснийг сайн санахгүй байна, хорин хэд дэх минут болов уу. Ингээд золгооны барьцанд хүрсэн. Золгооны барьцанд хүрэхэд анх идэвх авснаар нь Г.Жамбалдоржийн талаар золгоно гэсэн. Г.Жамбалдорж өөрөө баруун золгоё гэсэн. Баруун золгож барилдсан. Барилдаж эхэлснээс хойш баруун золгооны барьц задарсан. Ингэж явсаар миний нэг барьц салаагүй байхад "Ах аа, хоёулаа барьцаа задлах уу" гэсэн. Ээлжилж баруун, зүүн дан золгосон. Улмаар энэ барилдааныг шинэ дүрмийн барьцанд шилжүүлсэн. Энд бас нэлээд удсан. Энэ үед барьц салгая гэж чи юу ч яриагүй, хэлээгүй. Алсын сүвээний барьц аваад өргөхөд чи "Болоогүй байсан ш дээ" гэж орилсон. Давчаад, буцаж ирэхэд "Барьцаа задалсан байсан" гэж хэлсэн. Барьц тавьсан бол чиний буруу. Хоёрт, чи "Барьцаа салгая" гэж хэлсэн бол би салгах байсан. Би чамд нэг ч удаа барьцаа салгая гэж хэлээгүй шүү. Чи өчигдөр ярихдаа, "Ц.Содномдорж арслан намайг барьцаа тавья гэчихээд, дараа нь унагаасан" гэж ярьсан байсан. Г.Жамбалдорж оо, ингэж худлаа ярьж, олон нийтийг талцуулж болохгүй шүү. Бид хоёр харгүй сайхан барилдсан. Миний алдаа бол чамайг "Барьц салъя" гэхэд "За" гээд салж байсан нь байж. Тэр миний буруу болж. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ үнэн мөнийг шүүнэ. Ингэж болохгүй, ор үндэсгүй юм ярьж болохгүй. Би өдий хүрэхдээ чамаас тэгж нэг даваа авах дээрээ арай тулаагүй. 
 


Долоогийн даваанд Н.Батсуурь аварга бид хоёр харгүй сайхан барилдсан. Бид хоёр ямар ч тохиолдолд бие биедээ бууж өгөх юм уу, тийм буруу зөрүү зүйл байдаггүй. 

Бөхийн дүрэм шинэчлэгдсэн юм байна лээ. Дүрмийн өөрчлөлтийг би сайн ойлгоогүй байсан. Идэвхээр хасахаас өмнөх барьцтай барилдааны дүрэм өөрчлөгдсөн. Арав хонохгүй хугацаанд бид барьц, барилдааны өөрчлөлтөд дасахгүй байна. Гэлээ гээд энэ барилдаанд Н.Батсуурь аваргын буруу байхгүй. Намайг сая амлалаа гээд уурласан юм байхгүй. Харгүй сайхан барилдсан, дүрмээрээ шийдвэр гарсан. Би "Дахиад 10 минут барилдчихъя" гэхэд аварга “Үгүй, дүрмээ дагана” гэсэн. Гол нь барилдааны дүрмээ цагийг нь тулгаж бөхчүүдэд танилцуулсан учраас бөхчүүд бид шинэ дүрмийн талаар нарийн, тодорхой ойлголтгүй байсан. Арай эртхэн танилцуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

Үнэндээ долоогийн даваанд би Н.Батсуурь аваргыг намайг амлана гэж бодоогүй. Бид бие биенийхээрээ орж, гардаг найз нөхдүүд. Сүүлийн жил гаруй хугацаанд харилцаа жаахан хөндийрсөн. 2020 оны наадмын дараа Н.Батсуурь аваргаас сэргээш илэрсэн гэх мэдээлэл явсан. Тухайн үед аваргаас асууж байсан. Аварга ч "Яагаад ийм юм болчив, би допингийн төрлийн юм хэрэглээгүй" гэж ярьж байсан. Дүрмийн дагуу шийтгэл хүлээсэн. Би Н.Батсуурь аваргыг допинг хэрэглэхгүй гэдэгт итгэж байсан. Энэ саналаа МҮБХ-нд ч хэлж байсан. Энэ мэт допингийн асуудлаас болоод бидний дунд жаахан үл ойлголцол гарсан байх. Харилцаа жаахан холдсон. Бие биедээ хатуу, ширүүн үг хэлж байсан ч байх. Наадмын дараа бие биенээсээ уучлал гуйсан, ойлголцсон. 

Миний хувьд Улсын баяр наадамдаа ес дэх жилдээ шөвгөрлөө. Заан болох гэж их зүйл туулж байсан. Дөрөв дэх удаагаа зургаа давж, цааш явж, өнөөдрийн энэ цолонд хүрсэн. Өнөөдрийг хүртэл би огт шантраагүй. Тийм учраас үндэсний бөхийн цолонд зүтгэж байгаа залуустаа битгий яарч, шантраарай гэж захиж, зөвлөмөөр байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бөх сонирхогч(103.242.47.230) 2023 оны 07 сарын 17

Содномдорж эр хүн юмдаа гэж боддог байсан Монголчууд одоо ойлгож эхлээ Барилдаан наадам болгоны дараа гуншигнаж байхын юм арчаагүй эр УЛСЫН АРСЛАН -ГИЙН жудаг алга сумын заантай хүрэл маргалдаад л зогсож байх юм унсан ч тавьсан арслан шиг баймаар Батсуурь энэ хоёр ялгаа байхгүй унаж чадахгүй давж чадахггүй цайны чавганц ховын бузарууд

0  |  0
baatar(66.181.181.73) 2023 оны 07 сарын 17

Арчаагүй эр юм даа. Тэр хүүхнүүдтэйгээ л барилд. Дуугүй байх хамгийн зөв, шалчигнаад л олон нийтэд элий балай юм хэлээд хэрэггүй байхаа. Дэлхий даяр харсан, би хэний ч зөв гэхгүй. Би Монгол бөхийн барилдаан үздэг болохоос сул үг сунасан гүзээ үздэггүй.

0  |  2
зочин(103.212.116.198) 2023 оны 07 сарын 17

Бөх сайн мэдэхгүй ч бичлэгээс харахад, барилдаж байгаа хүн барьцаа тавиад биеэ цэхлээд эргээд алхах үед араас нь барьж аваад унагаасан байсан. Бичлэг байсан нь үнэнийг харуулсан.

2  |  1
Зүч(103.161.242.124) 2023 оны 07 сарын 16

Албан ёсоор наадамын хаалт болсон ч энэ наадам дуусаагүй наадам боллоо. Учир нь хоёр бөх хэн хэнийгээ хаяагүй. Ийм зүйл бөхийн түүх битгий хэл наадмын түүхэнд ч байхгүй байхаа. Хамгийн удсан наадам миний сонссоноор долоо хоног хоёр бөх ноцолдож байж нэгийгээ хаясан юм гэнэлээ...

0  |  0
Иргэн(202.126.90.68) 2023 оны 07 сарын 15

Жамбалдорж орос даваа гуйхгүй байсан юм бол цаг ноцолдох хэрэг юун, золгонгуут авч шидээд тугаа тойрох нь яагаав. Ам мэх хийчихэд доромжлохгүй шүү. Бадарч нийт 9 даваанд 51 минут зарцуулснаас суралц. Чи ганц цэргийн арслантай бүтэн цаг ноцолдсон биздээ. Нэрэлхүү ч амьтан бол...

2  |  0
Май(192.82.70.19) 2023 оны 07 сарын 16

Бөхчүүд Содномдорж шиг баймаар юм.

1  |  3
иргэн(150.129.141.227) 2023 оны 07 сарын 16

энэ содномдорж барилдах бүрдээ шахуу маргаантай хогын эрдээ

4  |  1
Тэнэг бөх Со данжаа(66.181.160.114) 2023 оны 07 сарын 16

Тагнуулын газрын үнэмлэхээрээ битгий хүн дарамталж байгаарай.

3  |  0
Зочин(202.126.89.165) 2023 оны 07 сарын 15

Хэн хэнийх нь зөв хэрүүлээ цааш үргэлжлүүл, кк

1  |  1
иргэн(103.212.117.148) 2023 оны 07 сарын 16

чам шиг барилддагүй зугтдаг бөх ард түмнийг их чилээнэ дээ

5  |  1
S(103.229.121.25) 2023 оны 07 сарын 16

Тэр Жамбалдорж нь залуугаараа сайн жүжигчин болжээ, уйлна, худлаа ярина

2  |  3
Галя(66.181.176.21) 2023 оны 07 сарын 17

Санаа бүү зов доо! Цаг хугацаа аяндаа хар цагааныг ялгаж харуулчихна даа! Би танд итгэж байна!!!

2  |  2
Эмч(103.212.116.75) 2023 оны 07 сарын 15

Яаралтай !!!!@@Энэ саналыг бүх хүмүүст хэлэх хэрэгтэй байна. Батсууриас илэрсэн эмийн бодис Прёдизин гэдэг эм. Бодисын солилцооны өөрчлөлтийн үед уудаг эмийн бодис. Үнэ ч хямд. Харин саяны наадмаар ажиглагдсан зүйл бол бөхчүүдийг ам авах үед гарын даа бүгдэд нь айраг уулгаж байсан. Айраг болон бусад эссэн уусмалд энэ мэт эм удаан хадгалагдаж задардаг, мөн маш хурдан уусдаг онцлогтой. Энэ аюул биш үү

4  |  0
арслан өвөө нь байна(103.242.47.230) 2023 оны 07 сарын 15

Бөх хүн байж эргээд л новшироод заргалдаад байх юм Дуулаагүй юм шиг өнгөөрж болдогүй юм уу ямар цайны чавганцууд биш

5  |  2
Zichib(68.146.199.167) 2023 оны 07 сарын 15

Ene xugiin gar bna daa! Shuud yavj bgaa nevtruulgeer tsaad bux n urguud shudexed yamarch baritsguu bairtai zasuuluud ruu xaraad unaj bsan daa.. Chinii ugend itgexguu l bna shuu!!

3  |  1
1(202.21.107.19) 2023 оны 07 сарын 15

bitgii balairaad bai hogiin garuu

3  |  1
х(66.181.179.164) 2023 оны 07 сарын 15

иш чааваас нөгөө бөхийг баахан муулах шивдээ

4  |  1
Ахмад настан(202.21.107.4) 2023 оны 07 сарын 17

Сайхан наадам болоод өнгөрсөөн. Содномдорж арслан жаахан сэтгэл зовоод тайлбар хийж байх шиг байна. Энэ бол хүний сайн тал.

5  |  1
Болд-Эрдэнэ(124.158.70.127) 2023 оны 07 сарын 14

Содномдорж Оюунболдыг яагаад ч дийлэхгүй байсан тэнд элдэв юм ярьж хэрэггүй байсан.Санжаадамба ч тэр Оюунболдыг яагаад ч дийлэхгүй гэдгээ мэдээд ууж байгаа юманд нь допинг дусаасан цаад мангар нь мэдээгүй. Гэхдээ Санжаадамба Оюун болдыг хоролчихлоо гэж мэдэж байсан

0  |  0
Арх(202.126.90.41) 2023 оны 07 сарын 15

Одоо жамбалдоржийн буруутгаж нтр энэ нээрээ новшийн шалчигнуур сду юм аа.

8  |  2
Top