Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.
Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амласан бол аварга О.Хангай Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуягийг амласан. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбатыг амлаж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунан барилдлаа.
Долоогийн давааны эхэнд Улсын гарьд М.Бадарч аймгийн хурц арслан С.Сүхбатаар долоо давсан бол өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлсэн Улсын аварга О.Хангай аймгийн арслан Г.Ганхуягаар давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.
Мөн энэ даваанд Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа.
Ингээд долоогийн давааны төгсгөлд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж нар үндсэн цагт хаялцаагүй тул Үндэсний бөхийн барилдааны дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу шийдвэрлэж, Н.Батсуурийг идэвхтэй барилдсанд тооцож, давуулах шийдвэрийг Хөлийн цэц гаргалаа.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад мөн дараах өөрчлөлтууд орсон болно.
ДОЛООГИЙН ДАВАА
Сэтгэгдэл ( 4 )
Энэ ёстой утгагүй, нотой дүрэм байна.
новшын наадам болж бна даа бүх ёс уламжиллаауландаа гишгэж яваа Монголын луйвараа гэж
Уртын дуу урт байна гээд богинсгох дүрэм гарга даа
Монгол уртын дуу урт удаан байна гээд богинсогох дүрэм гарга даа дарга нараа болох уу????????????