ҮЕРИЙН ДАРАА I Нийт 89 барилгад ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 19

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн өчигдөр (2023.07.18) болж, үер усны гамшгийн дараах нөхцөл байдлыг хэлэлцлээ. 

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Шуурхай зөвлөгөөнд дараах мэдээллийг танилцуулсан юм. 
 

-Үерийн усны урсгалыг удаашруулж, нэвтрүүлэх чадварыг алдагдуулж байгаа барилга байгууламж, зам, гүүр, далан суваг, шуудуу, голдирлыг өөрчилсөн байдалд хяналт тавьж ажиллалаа. Гамшгийн үед шийдвэр гаргах ажлын зураг, үерийн далангийн зургууд, мөн Сэлбэ, Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу 245 га талбайд өртөж байгаа 734 барилга байгууламжийн судалгааг гаргасан.

Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барьсан болон барихаар төлөвлөсөн барилгуудын мэдээллүүдийг гарган ажиллаж байна. Түүнчлэн үер болсон байршлуудад шороо, элс зөөх дөрвөн чиглэлийн маршрутын схем зургийг бэлтгэсэн.

Сэлбэ гол дагуух үерийн эрсдэлтэй 18 байршлыг, Туул голын далангийн эрсдэлийн байдлыг тодорхойлсон.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны үерт автаж, зоорийн давхар нь усаар дүүрсэн барилгуудын зурган мэдээллийг гаргаж, усны хэмжээг тооцож, энэ дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллалаа. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран Сэлбэ голын далангийн байдлыг шалгаж, эвдрэл гэмтлийг засах, шинэчлэх чиглэлээр ажиллаж, үерт автсан барилгуудад үзлэг хийлээ.

Энэ дагуу 89 барилгад барилгын чанар, аюулгүй байдлын буюу эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөгөө гаргасан хэмээв.   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.31.208) 2023 оны 07 сарын 22

mongold er ni ork khumuus mash ikh boljhee, baigaliin gamshgiig khurtel tur zasagtai kholbood , bolokhgui gej medej baisan yum bol yakh gej awsan bainaa , ta nar l ork baina daa

0  |  1
Коффи Аннан(192.82.77.64) 2023 оны 07 сарын 19

Энэ засаг тэр чигээрээ хулгайчид

0  |  0
Hmm(103.212.119.159) 2023 оны 07 сарын 19

Ter Selbe хотхоныг барьсан Сүмт өргөө гээд луйварчин компани байна!! Захирал Лхавгадоржийн ах Лхавгасүрэн нь Монголбанкны ерөнхийлөгч гээд улсаа зараад идсэн хүмүүс!! Ямарч тоглоомын талбайгүй , стандартгүй барилга! Сандуй гээд новшоор хотоос бүх зөвшөөрлөө хийлгүүлсэн ! Одоо энэ хогын байраа ав

1  |  0
Top