Асашёорюү: Би Хоошёорюүг өөрийн хүү шиг хайрласаар ирсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26


Мэргэжлийн сумогийн Нагоя башёд түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр (2023.07.26) албан ёсоор озэки цол хүртлээ.

Сэкивакэ цолтойгоор сүүлийн гурван башёд 10-5, 11-4, 12-3 (түрүү) амжилттай барилдсанаар нийт 33 давсан нь озэки цолны болзлыг хангасан дүн юм. Үүн дээр сүүлийн башёдоо түрүүлсэн учир озэки цол хүртэх нь тодорхой байлаа.

Тиймээс ч санал нэгтэйгээр түүнд озэки цол олгохоор шийдвэрлэсэн байна.




Хоошёорюү Томакацү буюу Сугаррагчаагийн Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд Улаанбаатарт төрсөн. Мэргэжлийн сумогийн "Тацунами" дэвжээний бөх. 188 см өндөр, 142 кг жинтэй.

Улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн том хүү Д.Сугаррагчаагийн хүү, Улсын аварга Д.Сумъяабазар, Улсын начин Д.Сэржбүдээ, Ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн үеэл дүү. Бөхийн мундаг удамтай залуу.
 


Хоошёорюүг Нагоя башёд түрүүлсний дараагаар Асашёорюү утсаар холбогдон, “Маш сайн байна” гээд хоолой нь зангирч буй бичлэг сошиалаар цацагдсан.

“Би Хоошёорюүг багаас нь өөрийнхөө хүү шигээ хайрласаар ирсэн. Заримдаа их хүлээлтээсээ болоод хатуу үг хэлж байлаа. Хоёр жилийн өмнө Кюүшюү башёг очиж үзэхэд унасан юм. Тэгэхэд би “Чамайг өшиглөчихмөөр санагдлаа” гэж хүртэл хэлсэн удаатай” хэмээн Асашёорюү өгүүлсэн байна.


Японы хэвлэлүүдийн мэдээлснээр бол ёкозүна ахынхаа хатуу үгийг сонсохгүй гэсэндээ дуудлагыг нь хүлээж авахгүй тохиргоон дээр утсаа тавьж байсан ч удаатай гэнэ. Харин сүүлийн үед Асашёорюүгийн хандлага өөрчлөгдөж, өнгөрсөн зургаадугаар сарын 3-нд ёкозүна Какурюүгийн үс авах ёслолд оролцохоор очихдоо Хоошёорюүд “Би одоо юугаа хэлэх вэ дээ. Намайг ид барилдаж байхад хүмүүс олон л юм хэлдэг байлаа. “Өмнө нь тэгдэг байсан. Чи ингэх ёстой” гэх мэтээр олон юм ярьдаг байсан. Би өөрийгөө заримдаа хатуудчих гээд байдгаа мэднэ ээ. Тиймээс одоо хэлэх зүйл бол хамгийн гол нь маш их хөдөлмөрлө, тэгээд түрүүл гэмээр байна” хэмээн захьжээ.

Мөн Тацунами оякататай хааяа холбоо барьж, дүүгээ ямархуу байгааг асуудаг гэнэ. Тацунами ояката бол Ошима дэвжээнд Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан нартай хамт  барилдаж  байсан Асахиютака хэмээх комүсүби цол хүртэж явсан сумоч юм.

Нагоя башёд түрүүлсний дараа сэтгүүлч Хоошёорюүгаас “Та баяраа хэнтэй эхэлж хуваалцах вэ?” гэхэд Тацунами ояката буюу багшийгаа хэлээд, дараагаар нь ахтайгаа гэж хэлсэн юм.

С.Бямбасүрэн Нагоя башёгийн өмнө Монголдоо ирж, Асашёорюүтай уулзаж, мөн өвөө Д.Долгорсүрэн заанаар мэх заалгаж буй бичлэг сошиалд тарсан. Тэр үеэр Асашёорюү дүүдээ “Энэ башёд түрүүлээрэй” гэж хэлсэн юм билээ.

Ингээд түрүүлснийхээ дараагаар Хоошёорюү “Энэ тэмцээнд түрүүлээрэй гэхэд нь би чадах бүхнээ хийнэ ээ гэж хариулсан. Ахдаа амласандаа хүрсэндээ баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. 

Хоошёорюү Нагоя башёгийн өмнө Монголдоо ирэхдээ Асашёорюүд ирэх башёд түрүүлэхийг хичээнэ гэж амласан тухай өмнө мэдээлсэн. Хэдийгээр Асашёорюүгийн 25 түрүүлсэн бахдам амжилтад хүрэх хол байгаа ч гэлээ Хоошёорюү ирээдүйд сумо сонирхогчдыг баярлуулсан олон сайхан барилдаан хийж, олон түрүү хүртэх болтугай.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(202.55.188.98) 2023 оны 07 сарын 28

Amjilt

1  |  1
Зочин(103.229.123.221) 2023 оны 07 сарын 28

Яасан мундаг бөхийн удам бэ ундарга маш их байна энэ ундаргыг харамгүй сэтгэлээр тордож услаж явах нь энэ гэр бүлийн хийх гол ажил. Харин өөр улс төр идэж уух асуудалд ороод байвал огт боломгүй. ер нь замаасаа хазайж болохгүй.

2  |  0
Хөөрхийё(123.231.108.122) 2023 оны 07 сарын 29

Манай нэг хашаа хорооны хэмжээтэй тархитай хүмүүс энэ байгаа байдал, хувцас загвар, царай зүс нь яаж ч их мөнгөөр тордоод нэмэргүй, нуух аргагүй юм даа чааваас, Дагвадоржийг харахаар цаанаа л өнөө нэг хөдөөнийх. Нөгөө Даваажаргалыг нь харахаар байж суугаа нь, биеэ авч явж байгаа нь шал ондоо. Хүн гэж төрсөн айлаасаа л юм даа.

5  |  4
Чинбаа(103.212.116.38) 2023 оны 07 сарын 28

Дажгүй залуу санагдсан. Цааш явах байх аа.

2  |  0
Juju (59.153.113.130) 2023 оны 07 сарын 27

Heleh ug algaa.Saihan bn\nAmjiltaa ulam batalj barildaarai.Tumniihee hair itgeliig l bithiialdaarai.sagsuurch hoorch bolihgui dhu huu mini

2  |  0
Уншигч(203.98.76.60) 2023 оны 07 сарын 27

Эхлээд монгол хэлээ сурмаар юм даа. Үеэл, ач, зээгээ ялгах хэрэгтэй шүү

2  |  0
Зочин(66.181.161.177) 2023 оны 07 сарын 28

Үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан барилдсан мундаг залууд улам их амжилт хүсье.

2  |  0
зочин(192.82.85.217) 2023 оны 07 сарын 27

Хайр хүрмээр юм бэ, битгий элдвээр хэлээд байгаарай.

4  |  0
Top