Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг хилээр гарахыг хязгаарлан, цагдан хорионоос сулласан тухайд "Яллагдагчийн өмгөөлөгч яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцээд, өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийн нотлох үйл ажиллагаанд саад учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлан, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн
Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8.1-д заасны дагуу прокурор, оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гурав хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч Хяналтын прокурорын зүгээс гомдол гаргаагүй учир шүүгчийн захирамж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Т.Бадамжунайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа" гэсэн мэдээлэл өглөө.
Сануулахад, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авчирч, тухайн сарын 7-ноос цагдан хорьсон билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Sonin shdee?.Badamjunaig sullaad bdag.......Negunj Anhbayariig yagaad sullahgui bga um boloo?hamgin tom avilgachiig blhoor eruul mendin asuudal gej sulladag!\nAnhbayariig Emeeltiin umhii mahnii asuudal,uuland samariin Gambaa yaduu humuusiig arhiar huurch uuland abaachin samar tuulgedeg gm mash olon asuudaliig ilchilsen sn surbaljilsan il tod bolgoson.\n
asan bas Saixanbileg shig. yxlee xatlaa yu ? shorond oroxooroo l obchtei uum vaij shudarga es gej buu yary
bolich uum shuuxtei baij ichmeer
худлаа барьсан болжээ дийлэхгүй дээ зайлуул гар хөлүүд нь газар болгонд дарга болсон байгаа
7сарын 10нд сулалчихаад 3 хоногийн дотор давж заалдаж болно гэж сайхан даапаалж байнаа.наадмын амралтын урт өдрүүдэд ажиллахгүй давж заалдах гомдол хүлээж авах уу.хуулийн цоорхойг сайн ашиглана ш дээ эд нар