Орон сууцны конторуудын ХАРИУЦЛАГЫН асуудлыг хэлэлцэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. 

Улаанбаатар хотод орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага анх 1947 онд байгуулагдсан бөгөөд 2005 оноос Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нэртэй болжээ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн анхны Орон сууц, нийтийн аж ахуйн компани 2001 онд байгуулагдсан.

Нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь орон сууцанд амьдарч байгаа бөгөөд нийтийн зориулалттай 4268 орон сууцны  ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон хувийн 65 компани хариуцдаг. Тодруулбал, орон сууцны 47 хувийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 53 хувийг хувийн компаниуд хариуцаж байгаа юм.

Тус салбарт тулгамдаж байгаа асуудал нь хувийн компаниудын иргэдийн гомдол, дуудлагын барагдуулалт чанаргүй, хугацаа хэтэрхий удаан байна. Мөн хүний нөөцийн хомсдол бий болоод байгааг хэлж байв.

Түүнчлэн өртэй, үйл ажиллагаа нь доголдсон хувийн орон сууцны конторын хариуцаж байсан насжилт өндөртэй шугам сүлжээ нь орон нутгийн өмчит байгууллагад шилжин ирдэг. Тэрчлэн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах нь зөвхөн зохицуулах хороодоос хамааралтай тул орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийг үл тоодог байна. Иймээс нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох, мөн хүний нөөцийн асуудалд онцгой анхаарч, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

Зөвлөлийн гишүүд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал. Гэхдээ хамгийн гол нь үр дүн. Орон сууцны барилга анх ашиглалтад ороход гүйцэтгэгч компани, хувийн конторууд үйл ажиллагааг нь хариуцан авдаг ч олон жил болоод ирэхээр, асуудал үүсэхээр орон нутгийн өмчит байгууллага руу шилжүүлж байна. Мөн эргээд ажил хийх, хариуцах хүн олддоггүй. Ийм байдал үерийн нөхцөл байдалд анзаарагдлаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үл таалагч(66.181.182.154) 2023 оны 07 сарын 28

ОСКонторууд хэрэглэгчдээс авах үнэ тарифыг нийтэд байршуулах хэрэгтэй. Ж нь: Шинэ орон сууц эзэмшигчдээс эхний 5 жилд ямар нэгэн төлбөрийг цэвэрлэгээний болон хог, гаднах гэрэлтүүлэг г.м. мэтээр төрөлжүүлэн хугацааг тогтоох. СӨХ нэрийн дор оршин суугчдаас төвлөрүүсэн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах. Тэгэхгүй бол СӨХ нь ч хяналт тавьж байгаа нэртэй хэн нэг нь хамтран идэж шамшигдуулж байгаа гэж хардаж бна. Ил тод мэдээлэл бдаггүйгээс үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив яриа газар авсаар бна.

0  |  0
Иргэд(202.126.88.190) 2023 оны 07 сарын 27

Хувийн хэвшлийн конторууд суугчдаас маш их илүү мөнгө хуурч авдаг үйлчилгээгээ үзүүлэхгүй дуудлага өгөхөд ирдэггүй ирэхээрээ тэнгэрт хадсан их үнэ авдаг сайн галга эрчим рүчний зохицуулах хороо гэж нэг юу ч хийдэггүй байгууллага бна хувийн хэвшлийн конторуудыг өмгөөлж хамгаалдаг ажил хийхээс өөр юмгүй

1  |  0
ИРгэн(157.167.37.180) 2023 оны 07 сарын 27

За ёстой зөв ажил эхлүүлэх гэж байна даа. Их юм гарна даа. Иргэд, оршин суугчдын үгийг сонсоорой.

1  |  0
Zochin(66.181.187.127) 2023 оны 07 сарын 27

Сайн шалгах хэрэгтэй

1  |  0
zochin(66.181.187.127) 2023 оны 07 сарын 27

Зөв\n

0  |  0
Ман(150.129.141.127) 2023 оны 07 сарын 27

Энэ зөвлөх нэртэй алиалагчийг болиулбал яанаа. Даргаасаа том дуугарах юм. Сонгуульд санаатай бас.

0  |  0
Top