Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил хийж буй ажлын явцтай танилцлаа.
Дээрх 0.6 км замыг долоодугаар сарын 22-24-ний хооронд засахаар төлөвлөж байсан ч бороо орсны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас хааж, асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн юм.
Хотын дарга Д.Сумъяабазар “Баяр наадмын амралт эхэлж, Улаанбаатар хотын замын зорчилт хөдөлгөөн сийрэг байгаа үед зам засварын ажлыг хийж байна. Мөн иргэд ажлаа зохицуулах тул зам хаах тухай мэдээллийг 2-3 хоногийн өмнө урьдчилж өгөх, зам засварын ажлаа хурдан шуурхай, хугацаанд нь хийж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Түүнчлэн авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг шалгаж, шугам хоолойгүй газруудад шинээр төлөвлөх шаардлагатай” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.
Мөн засварын дараа цэвэрлэгээг сайтар хийхийг үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 3 )
Хугацаанд шахагдаж, хэт яарч хийсэн ажлын чанар ямар байх нь ойлгомжтой, хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй шүү
Erguu buh
Эртхэн хийж байлдаа хугацаанд баригдаж хийсэн зам чанаргүй болдогшдээ яасан хаширдаггүй данхнууд вээ