Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баталсан байдаг.
Тус журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлийг тогтоосон. Тэгвэл тус журамд буюу тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, нутаг дэвсгэрийн бүсчлэлд өөрчлөлт оруулахаар есдүгээр сарын 1-нийг хүртэл санал авч байна.
Дашрамд, тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган, ажлын өдрийн 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарладаг. Тодруулбал,
Хязгаарлалтын цагаар нийслэлийн
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар баталсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон өөрчлөлт оруулж байгаа журмын төсөлтэй хавсралт файлаар танилцана уу. Харин саналаа дараах холбоосоор өгөх боломжтой.
Санал өгөх цахим холбоос:
Журмын төсөлтэй танилцах холбоос:
https://drive.google.com/file/d/1PoOhHAOCYHKAsYuf1pss5XDDE6yJGEy4/view
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж харах линк:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=15580
https://legalinfo.mn/mn/detail?lawId=211209&showType=1
https://legalinfo.mn/mn/detail?lawId=211210&showType=1
Цахим шуудан: zhutzbh@gmail.com
Утасны дугаар: 70111618
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ НӨҮГ
Сэтгэгдэл ( 0 )