УОК I Усны ослоор 25 том хүн, 12 хүүхэд эндлээ, ОСЛООС БОЛГООМЖЛООРОЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс (УОК)-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа нар мэдээлэл хийлээ.


Хурандаа Т.Баярхүү “Нийслэл хотод хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуу баригдсан аж ахуйн нэгж, айл өрхүүдэд учирсан хохирлыг сэргээн засах ажлыг хийж байна. Энэ хүрээнд холбогдох үнэлгээг хийж, Улсын онцгой комисст танилцуулна. Үүний дараа хохирлыг үнэлгээг авч хэлэлцэх асуудал үргэлжилнэ.

Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна. Харамсалтай нь, он гарсаар өнөөдрийн байдлаар хоёр дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 37 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь том хүн, 12 нь хүүхэд байна.

Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны осол бүртгэгдэж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.  

Усны осол ихэвчлэн  анхаарал болгоомжгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гарамгүй газраар гарах, хэт машин техниктээ найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орж байгаагаас шалтгаалан гарч байна” гэлээ.
 


ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа “Аливаа халдварт өвчин өөрийн гэсэн онцлогтой. Манай орны халууны улирлын энэ үед гэдэсний халдварт өвчин эхэлдэг. Мөн гэнэтийн үер усны аюул, хэт халалтаас болж гэдэсний халдвар өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжүүдийг иргэд дагаж мөрдөх шаардлагатай. 

Энэхүү богинохон халалтын үед баяр наадам, нэгнийдээ олноор байх үзэгдлүүд гарч байгаа учир хоолны хордлого, цусан суулгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.  

Үүнээс сэргийлэхийн тулд,
 

  • Гараа тогтмол савандаж угаах
  • Бага насны хүүхэд, өөрсдөдөө тавих анхаарлаа сулруулахгүй байх
  • Хоол хүсний эрүүл байдлыг нягтлах
  • Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагаас зөв мэдээлэл авах хэрэгтэй


Хэт халалтын үед хоол хүнсийг сонгохдоо заавал мөрдөх ёстой таван зүйл байдаг. Үүнд,
 

  • Тухайн хүнсний зөв бүтээгдэхүүнүүдээ сонгох, 
  • Зөв хэмд хадгалах
  • Заавал болгож хэрэглэх
  • Хоол хийхийн өмнө бохирдсон тухай бүрд угаах
  • Түүхий, болгосон бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах

Мөн аялалд явах үеэрээ хурдан муудах хүнсний бүтээгдэхүүнийг авч явахгүй байх нь зөв. Аялж зугаалах үедээ ундны усны аюугүй байдлыг сайтар хангахыг эмчийн зүгээс зөвлөж байна. 

Хэрэв гар угаах нөхцөл бүрдэхгүй бол спирт суурьтай гар халдваргүйжүүлэгчийг хэрэглэхийг хүсье” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(129.205.113.162) 2023 оны 08 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. UROLOGIST(129.205.113.162) 2023 оны 08 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
бөхи(103.9.90.130) 2023 оны 08 сарын 04

doorhi huntei sanal neg baina

0  |  0
иргэн(202.9.47.54) 2023 оны 08 сарын 22

Онцгой байдлын хурандаа цолыг амархан авах юм даа.\n

2  |  0
Top