Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ
Айлчалаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харристай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөж байна.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулна.
Сэтгэгдэл ( 2 )
АНУ бүх зүйлээрээ агуу улс, бид хөмөрсөн тогоондоо эргэж орж болохгүй...\n.\n
Sain bn Mongoliinhoo hugjiliin tuluu hicheen zutgeed bailgaarai.Amjilt!