Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлалаар “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлах юм.
Түүнчлэн,
- “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
- “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна.
Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргана.
Сэтгэгдэл ( 0 )