Авто зам, хөрсний ус зайлуулах шугамнаас 60 тонн лаг цэвэрлэжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03

Үерийн дараах авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам хоолойд хуримтлагдсан лаг, хагшаасыг үе шаттайгаар цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.


Тодруулбал, наймдугаар сарын 2-ны байдлаар
 

  • Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо Дарь-Эхийн авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ
     
  • Баянгол дүүргийн 17, 18 дугаар хороо Дамдинбазарын гудамж
     
  • Баянгол 8 дугаар хороо Жамсранжавын гудамж
     
  • Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо Вокзалын тойрог
     
  • Нарны замын сувгийн гаргалгаа хэсэг
     
  • Жасрайн гудамж
     
  • “Өргөө 1” кино театрын урд талын замын хөндлөн шүүр
     
  • Баянгол дүүргийн 10, 13, 22 дугаар хороо Энхболдын зам, Энхбаярын замын борооны ус зайлуулах шугамд давтан цэвэрлэгээ хийж, 60 тонн лагийг төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.214.171.138) 2023 оны 08 сарын 03

21-

0  |  0
Top