"Найман ишиг"-ний гэж нэрлэгдсэн хэргийн ШҮҮХИЙН АЛБАН ТАЙЛБАР

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг “Бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Г-г 2 жил 6 сарын хугацаагаар шүүгдэгч Ц.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна" гэж үзээд, Давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Г, Ц.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, А.Г, Ц.Т, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.86.106) 2023 оны 08 сарын 06

Жинхэнэ хүч гаргачихмаар хулгайч нартайгаа үзэлцээч гарын доорх хүчгүйтэйгээ тэмцээд байхийн төрд байгаа хулгайч нартайгаа чаддагийн бол тэмцээч чадахгүй лдээ мэдлэг мэргэжил чинь ч хүрэхгүй.зориг зүрх чинь ч хүрэхгүй

0  |  0
Зочин(202.126.88.116) 2023 оны 08 сарын 06

Нүүрсний ,ХХБны,БСЗний хэргүүдийн Хэнтийн шүүгчдээр шүүлтүүрээр байна

1  |  0
Зочин(202.9.46.246) 2023 оны 08 сарын 03

Дэнсмаа гэдэг шүүгч арай ойлгомжтой бичиж сур.

0  |  0
Зочин(203.91.115.38) 2023 оны 08 сарын 07

Үг хөөсөн цоорхой хуулиа ч зөв хэрэглэх ухаангүй дан тавиул шүүгч нар !!!

2  |  0
иргэн(139.5.216.178) 2023 оны 08 сарын 07

5 хониор торгоод хаачих аа

2  |  0
Иргэн(202.126.88.154) 2023 оны 08 сарын 04

Мөнгө угаах гэдэг чинь кинон дээр л мафи хийдэг гэж гардаг. Харин хуулийн томьёоллоороо бол гэмт хэргээс орсон орлогыг мэдсээр байж ашиглах, өнгө төрхийг өөрчлөхийг хэлдэг. Ер нь 80 наст л хүүхдүүдээ гэит хэрэгтэн болгосон харагдаад байгаа

3  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 08 сарын 07

80 nastai emgen mungu ugaasan gej medreltej suuhaar 80 terbumiin hergee shuugeech. Eniig l erh tegsh bai gej ard irged huseed bna

10  |  0
Top