Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Үерийн улмаас харамсалтайгаар амиа алдсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр 2 ӨРӨӨ БАЙР, орон гэргүй болсон иргэдэд тус бүр иж бүрэн тавилгатай ГЭР олгохоор болжээ.
Хотын дарга Д.Сумъяабазар "Үерийн гамшгийн эрсдлийн үеэр амь эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эдгээр иргэдийн ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна.
Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллалаа. Одоогийн байдлаар Орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байна. Эдгээр үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр Монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэсэн.
Түүнчлэн машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна.
Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ бөх мэрийгээд мэрийгээд хэмжээ нь хүрэхгүй.
Энэ хүн уг нь ажил хийх гээд мэрийгээд байгаа юм аа. Үер болдог шөнө бид ”яанаа, юу болов оо” гэж үнэн худал халаглаж байгаад ихдээ шөнийн 12 цаг болгооод унтаад өглөө юу болсон бол гэж FB-ээ ухаад эхэлсэн бол энэ хүн цурам хийлгүй шахуу л иргэдтэйгээ хамт байлаа, асуудлыг шийдэх гээд сууж байлаа шд
Шинэ байр гэр авах гээд улам олон айл голын эрэг үерийн далан дээр гэр хашаа барина даа.