Шинэ суурьшлын бүс Богдын аманд 18 гэр барьжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

Шинэ суурьшлын бүс болох Богдын аманд 20 гэрийн буйр засаж, 18 гэр бариад байна 

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд болсон үерийн хохирлыг арилгахаар

 

  • Дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Дүүргийн Онцгой байдлын хэлтэс
  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар
  • Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв 
  • “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ
  • Дүйцүүлэх алба
  • Дүүргийн эрүүл мэндийн төв
  • Улаанзагалмайн хороо
  • НОЦ ХХК
  • УСУГ
  • УБХЗАА
  • 21, 27, 29 дүгээр хорооны нийт 200 гаруй албан хаагчид 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 


Өнөөдрийн байдлаар, 

 

21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн уулзвараас Жамсран уулын ар тал хүртэл үерийн цөм орсон Ганц задгайн 12 дугаар хэсэгт “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, НҮГ-6 дугаар салбар, “НОЦ” ХХК зэрэг байгууллага хамтран 370 тн лаг шавар болон хог татан гаргасан. Мөн үерт автсан 80 айл буюу 45000 мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн.


27 дугаар хорооны үерт өртсөн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг “Баянзүрх-Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, ХОББТ-ийнхөн хамтран 425 мкв замыг цэвэрлэж, орц гарцыг чөлөөлөх ажил хийгдэж байна. 

29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УСУГ, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, ХОББТ зэрэг байгууллагынхан хамтран үерт өртсөн 17 айл өрхийн 6 айлын хашааг бүрэн цэвэрлэж дуусгасан. Одоогийн байдлаар нийт 860 тн хог, лаг шаврыг цэвэрлэсэн байна.

Богдын аманд шинээр үүсгэсэн суурьшлын бүсэд дүүргийн Цэргийн штаб, Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны албан хаагчид ажиллаж 20 гэрийн буйр засаж, 18 гэр барьсан байна.

127 дугаар сургууль дээр байрлаж буй түр хорогдох байранд үерээс хойш өнөөдрийг хүртэл том хүн 31, хүүхэд 34, хөгжлийн бэрхшээлтэй 3 нийт 68 иргэнийг хүлээж авсан. Одоогийн байдлаар 14 том хүн, 11 хүүхэд, 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байрлаж байгаа бөгөөд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдтэй сэтгэл зүйч ажиллаж байна.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн баг нийт 26 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн биеийн байдалд хяналт тавьж байна. 

Шуурхай штабаас үерт өртсөн 94 айл, өрхөд хүнсний тусламж олгосон.

Үерт өртөж, эд хөрөнгөөр хохирсон 214 иргэн, 4 хуулийн этгээдийн хохирлын үнэлгээний баримтыг бүртгэн тодорхойлолт гаргасан.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.81.187) 2023 оны 08 сарын 11

Ер нь хэн ч өөрийн гэр орноо цэвэрлэхээс хүн ирж хийж өгөх байх гээд суугаад байх уу. Та нар минь өөрсдөө цэвэрлээч. Хийж буйд нь баярлаж дэм болохын оронд албатай юм шиг ихэрхэж загнаж зааварлаж байхаар хамтарч хийгээд цэвэрлэчихэж болохгүй юу. Хүний өмнөөс амьдраад байгаа юм шиг сонин хүмүүс их байх юмаап

1  |  0
Уншигч(150.129.142.101) 2023 оны 08 сарын 10

Айлуудаа хүйтэрхээс өмнө төвхнөөд аваарай амь явах сайханшүү

0  |  0
БЗД-н 29р хоны иргэн(202.126.88.127) 2023 оны 08 сарын 11

Үнэн бодитоор бичээчээ.Манайхыг цэвэрлээгүй .цэвэрлэх гэж байгаад юм эвдэж сүйтгээд дутуу орхиод явсан.Хэлхээр өөдөөс загнаад байгаа.Дууслаа цэвэрлэлээ гээд юу хараад бичээд байгаа юм бэ??????????

1  |  1
Top