Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт орууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

НИТХ-ын ээлжит бус XIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, НИТХ дахь хурлын хороодын хамтарсан хуралдаан болон намын бүлгүүдээс гарсан саналуудыг хэлэлцэн, санал хураасан юм.

Хурлын хороод болон намын бүлгүүдээс 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээн дэх хоёр ажлын 2023 онд санхүүжих дүнг бууруулах санал гаргав. Тухайлбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын хоёрдугаар ээлжийн ажлын 2023 онд санхүүжих төсвийг,  мөн Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын 2023 онд санхүүжих төсвийг тус тус бууруулахаар санал хураалт явуулж, батлууллаа.

Ийн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын нэгдүгээр ээлжийн ажил, Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд хийх газар чөлөөлөлтийн нөхөн олговрын төсвийг нэмэгдүүлэхээр болсон юм.

Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.20.235) 2023 оны 08 сарын 10

ene zurgan deer bgaa nuhduus ulaanbaatar ungu soel haragdah uls shuu dee daanch ene zurgan deer bgaa nuhud uls orni hugjul martaj dandaa tusliin mungu hulgail amin huvia boddog banharuudiin zurguud ajil gej dor ajil j bgaa ulsiig daranguulj hyamdhan thalin ugj zarthaldag heden nuhud yaj tusliin mungu huviin karmaand hiihu gesen amia boddog nuhud bna ene banharuud.s yuch haraad nemergui ard tumend tusalj bna gej end tendiin gadnii hund hereggui hog shahaas uur yum mededgui gurub bna dag

0  |  0
Top