“S Outlets”, “Aqua garden”-ы барилгын асуудлыг Ажлын хэсэг шийднэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 14

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өнөөдөр цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хуралд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг.

Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана.

"S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.67.61) 2023 оны 08 сарын 15

Дараа жилийн үерийн хүчийг ахиад нэг туршаад үзье л гэж байгаа байлгүй. Хичнээн жил ингэж хүний хараал идэх юм бол доо,

0  |  0
Зочин(150.129.142.97) 2023 оны 08 сарын 15

Удахгүй мартагдана

0  |  0
Top