Барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхисон байршлуудыг шалгана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 18

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод барьж буй барилга байгууламж болон дэд бүтцийн барилгажилтын ажлын явцад хяналт тавьж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд стандарт, норм дүрмийг хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн тэрбээр барилгын суурийн зориулалтаар зөвшөөрөлгүй ухсан нүхийг булах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ногоон байгууламж болгоход анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийлээ. Тус шалгалтын урьдчилсан бүртгэлээр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй дөрөв, зөвшөөрлийн хугацаа дууссан 31, мөн тухайн байршил дээрээ ирээгүй, зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, суурийн байгууламжийн цутгалттай ч дутуу орхисон зэрэг зөрчлүүд илрэв. Иймд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагууд чиг үүргийн дагуу арга хэмжээ авахаар Ажлын хэсгийн дүгнэлт боловсруулж байна.

Нийслэлийн өнгө төрх болоод оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй байршлуудад стандарт норм дүрмийг мөрдүүлэх, ухсан нүхийг булуулан, орчны аюулгүй байдлыг хангуулж, тохижилт хийх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллана.

ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗА

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1р хороо(139.5.217.100) 2023 оны 08 сарын 18

СБД 1р хотоо хотын төвд замын цагдаагийн байрны дунд 26 30 б байрнуудын дунд маш шигүү орчинд 2 барилгын хашаа бий үүнийг цуцлаж өнгө үү

0  |  0
нарангэрэл(66.181.160.115) 2023 оны 08 сарын 18

мөн БГД-ийн 6-р хороонд байгаа суурь ухаад хаячихсан газрыг хурдан арга хэмжээ авмаар байна гэх мэт луйварчдын хийсэн ажил гэх нэртэй ухсан суурь нүхүүд иргэдэд аюул эрсдэл дагуулж байна

0  |  0
нарангэрэл(66.181.160.115) 2023 оны 08 сарын 18

шалгаад байх юм байхгүй шууд ажлыг нь цуцла талбайг чөлөөлж нийтийн эрх ашигийг хүндэтгэх хэрэгтэй байна ногоон байгууламжийг бий болгох хэрэгтэй байна

0  |  0
Зочин(192.82.69.17) 2023 оны 08 сарын 17

Тэгээч. БЗД 36-р хороо, Сүмбэр ордын ард маш том газао арав гаруйжил боллоо

0  |  0
Top