Хотын дарга Д.Сумъяабазар S'outlets болон Aqua garden хорооллын 2 блок барилга голын хамгаалалтын онцгой бүсэд баригдаж байгаа тул албадан буулгах захирамж гаргалаа.
Захирамжтай холбоотой барилгыг буулгахад аюулгүй байдал, орчны сөрөг нөлөөллийг багасгах бэлтгэл байдлыг хангах мөн нөхөн төлбөр, хохирлыг хэрхэн шийдвэрлэх бэлтгэл ажил хийх аж.
Голын голдиролд газар, барилгын зөвшөөрөл олгосон асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.
Шалгалтын ажиллагаанд шийдвэр гаргасан албан тушаалтнууд татагдаж, буруутай бол хуулийн дагуу шүүх хариуцлага хүлээлгэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 6 )
нөхөн төлбөр өгнө гээд байна шүү дээ татвар төлөгчдийн мөнгийг буруу зүйлд зарцуулахаа боль
гаргах ч яахав хэрэгжүүлэх нь бна чадах болов уу даа.
Чадахгүй
Үнэн байх болтугай. МАН энэ шийдвэрээ биелүүлчвэл ядаж 1оноо авна
Үнэн л байгаадаа итгэхээ ч больжээ хулгайч нар ард иргэдээ үл итгэх эмгэгтэй болгосон
харж л сууя!