Г.Жигжидсүрэн: Би сүүлийн үед киноны тухай ярихаа больсон

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Нэрт найруулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Сүүлийн жилүүдэд таны бүтээсэн уран сайхны кино гэж дуулдсангүй. Энэ олон уран сайхны кино гарч байхад яршиг гэж бодов уу. Эсвэл?

-Сүүлийн үед уран сайхны кино хийсэнгүй дээ. Ер нь дэлхий нийтэд баримтат түүх бодит байдлыг илүү үзэх болсон. Өнөө үеийн нисэн дүүлсэн алаан хядааныг үзэхээ больсон шүү дээ. Энэ боп цаг зуурын зугаа төдий л зүйл. Тиймээс би баримтат кино, баримттай ном хийе л гэж боддог болсон. Хоёр ч ном бичиж байна. Ердөө дуусдаггүй. Кино гэдэг чинь уран бүтээлч техник технологи, үзвэрийн гэсэн гурван том сүлжээ байж сая кино болдог. Манайд аль аль нь алга. Өнөөдөр манайхан кино хийж байна л гэнэ. Энэ гурваар дамжихгүй кино цааш явахгүй.

-Сүүлийн үед бараг л өдөр бүр кино гарч байна. Та нэгэн насыг кино урлагт зориулсан хүний хувьд ямар нэгэн зүйл хэлэх байх?

-Би бараг киноны тухай ярихгүй байя гэж өөртөө тангараг тавьсан. Түүнээс биш үндсэндээ манайд кино байхгүи болсон. Уран сайхны кино зүгээр л сонирхогчийн төвшинд очсон. Одоо кино найруулахаасаа өмнө хор найруулдаг болжээ.

-Яагаад киноны тухай ярихгүй гэж тангараг тавьсан гэж?

-Ярихгүй байхын учир нь киноны тухай ярихаар одоо үеийнхэн Г.Жигжидсүрэн үеэ өнгөрөөчихөөд солиорч байгаа юм гэх байлгүй.  Би нэг жишээ ярья. Хоёр жилд нэг удаа “Улаанбаатар” кино наадам болдог юм. Хэдхэн жилийн өмнө л дөө. Намайг "шүүгчээр ажиллаач” гэж гуйсны дагуу зөвшөөрсөн юм. Тэгээд шалдар булдар зүйлээс болоод хаяад явчихсан юм. Гэтэл "та наадмын шалгаруулалтын ёслол дээр ирж шилдэг найруулагчийн шагнал гардуулна уу" гэхээр нь очлоо. Би шагнал гардуулахдаа "Монголын кино урлаг цулбуураа чирээд давхиж яваа морь шиг байсан. Одоо эзэнтэй болжээ" гэж хэлсэн. Гэтэл сонин хэвлэлээр "Г.Жигжидсүрэн наадам дээр согтуу гарч олон юм ярьсан" мэтээр бичсэн. Бас нэг удаа БСШУ-ны яаман дээр киноны тендер зарлаад намайг дуудсан юм. Тэгээд бид шалгаруулаад өнгөрсөн. Нэрийг нь хэлээд яах вэ, дараа нь харин тендерт оролцсон нэг нөхөр гудамжинд таараад "Миний бичсэн зүйлийг үг үсгээр нь яриад агсам тавьж байгаа юм" Тендер хүртэп ингэж задардаг байна. Энэ мэт зүйлээс болоод аливаа зүйлд ч оролцохоо л больчихсон.

-Кино урлаг яагаад ийн эзгүйрч, уруудаад байна. Мэдээж нэг шалтгаан бий дээ?

-Урьд цагт Уран сайхны зөвлөл гэж айхтар зүйл байжээ. Түүгээр дамжиж, тусгай баг суугаад л хэлэлцээд, үүнийг кино болгох уу, үгүй юу гэдгийг шийднэ. Гэтэл энэ нь манайд алга болсон. Мэргэжлийн кино зохиолч гэж байхгүй болсон. Манайд байсан ганц мэргэжлийн кино зохиолч н.Зандраа гуай 90 нас гарч бурхан болоод дуусах шив. Харин АНУ-д энэ яг хэвээрээ одоо ч байна. Тэр л уран сайхны зөвлөлд мэргэжлийн киноны зохиолчоос аваад дандаа мэргэжлийн хүмүүс суусгаад шүүнэ. Тийм дээ ч дэлхийд шуугиулсан олон кино гаргаад байгаа юм. Манайд болохоор кино хийж байгаа хүмүүсийг хайраад байхад юуны түрүүнд мөнгө яриад байх юм. Мөнгө бол асуудал биш, олддог л эд. Мөнгө байвал мандуулах юм яриад л явна. Үнэндээ мөнгөнд биш уран бүтээлчиддээ байгаа юм. Нөгөө талаар уран бүтээлчдээ ямар ч сэтгэл алга, эрэл хайгуул ч хийхээ больсон. Би бас нэг жишээ дурдъя. Тэр жил нэг кино хийгээд, жүжигчин залуу авахгүй юу. Гэтэл нэг өдөр зураг авах болчихоод байдаг, өнөөх чинь байдаггүй. Нэг цаг хоцроод, ирэхдээ "За хурдлаарай. Яг юу хийх билээ. Хурдлаарай. Би тэдэн цагт хурим хөтлөх ёстой" гэлээ. Тэгэхээр нь би "Чамаар монголын кино дутна гэж бодоо юу. Яв" гээд хөөгөөд явуулсан. Энэ мэт байдлыг харахад хэцүү. Кино урлаг уруудсныг зах зээлтэй холбож ерөөс болохгүй. Мөнгөгүйдээ энэ урлаг уруудаад байгаа юм биш.

-Тэгвэл жүжигчдийн ур чадварын хувьд?

-Жүжигчид ч дээ. Яах вэ. Уран бүтээл­дээ сэтгэл гаргахгүй. Яаж урьдынх шиг байх вэ.

-Таны хувьд үе үеийн сайхан уран бүтээлчидтэй хамтарч байсан. Тухайн цагийн жүжигчид бол мэдээж өөр байлгүй яах вэ. Тэдний тухай?

-Би 1967 онд "Анхны алхам"-ыг хийх гэж Сөгнөгөрт гарсан юм. Гэтэл нэг өглөө сэрээд хартал манай Нямын Цэвэгмид, С.Цэрэндаш, Ё.Шаравдоо, Дондог гуай нар гэрүүд  тойруулаад гортиг татчихсан. Түүнийгээ тойроод богино өмдтэйгөө гүйж байна. Энэ нь ч яах вэ, гимнастикаа хийж буй хэрэг. Тэд бүгд гартаа цаас барьсан харагдсан юм. Би зургийн талбай дээр очоод тэднээс "Та нар юун цаас бариад гүйлдээд байв" гэж асуусан чинь өнөөдүүл чинь тэр өдрийн хэлэх үгээ бэлдээд гимнастикаа хийж явсан байгаа юм. Ийм л сэтгэлтэй улс байсан.

-Өнгөрсөн хугацаанд мөн ч олон олон зохиолчидтой хамтран ажилласан байгаа даа. Бөхөөр бол барилдаан таардаггүй хүн гэдэг шиг тийм зохиолч таарах уу?

-Киноныхоо зохиолч бүхэнтэй хүзүү сээрээрээ тэврэлдээд байсан гэвэл худлаа. Уран бүтээл хийж л байгаа юм чинь зөндөө л юм болно. Сайдах муудах юм юм л байна. Би С.Эрдэнэ, Д.Дашдооров, Д.Гармаа гээд үе тэнгийнхнээс болохоор Б.Лхагвасүрэн Б.Догмид гээд олон хүнтэй уран бүтээл хийсэн. Хөгжмийн зохиолч З.Хангал бид хоёр үеийн ч юм даа их муудна. Би "чиний хөгжмөөр кино дутахгүй Чи юу юм" гээд л мань хүн ч бас л "чиний найруулагч гэж юу байсан" юм гээд бөөн л юм болно. Харин орой нь юм уу маргааш нь инээгээд уулзана. Б.Догмид нэг удаа "Хайрын нулимс хатдаггүй" гэж кино бичээд ирлээ. Би нэлээд засвар хийгээд өгөөд явуулахгүй юу. Гэтэл мань хүн эргээд аваад ирлээ. Бас л болдоггүй .Өөрийнхөө зүйлийг ч хамгаална гэж жигтэйхэн.  Өөрийнхөөрөө зөрөөд болдоггүй. Хоёулаа муудаад чиний зохиолоор Монголын кино дутах юм уу гээд гал тогоондоо юу ч үгүй ураад хаячихлаа. Тэд удалгүй эвлэрч шалаар нэг хөглөрсөн цаасаа цавуугаар нааж байж билээ. Тэр нь манай Б.Догмидын анхны кино байсан байх шүү.

-Б.Лхагвасүрэн найрагч бол зөрүүд өөрийнхөөрөө хүн дээ. Тэр нэг удаа "Намайг аймшиггүйгээр кинонд тог­луул­сан хүн бол Г.Жигжидсүрэн "гэж байсан?

-Бид хоёр ч бас муудна.Намайг жаахан хуйсагнаад ирэхээр Б.Лхагвасүрэн "За за цаадхын чинь юм хөдөлчихлөө гээд сэм яваад өгдөг тухай манай хэд инээлдээд ярьж байдаг юм. Лхагвасүрэн бид хоёр нэг нутаг, үеийн ч юм даа. Уран бүтээл дээр маргах юм байлгүй яах вэ. Түүнээс биш С.Эрдэнэ гуай гэх мэт ахмад үедээ бол юу гэж тэгэж аашлах вэ. Манай хүн чинь "Хүн чулууны нулимс"-аа бичиж байгаа тухай үйл явдлыг нь ярина. Анх "Цусан гавьяа" нэртэйгээр жүжиг тавина гэнэ. Тэгээд би энэ чинь жүжиг биш киноны л зохиол байна гэсэн. Мань хүн кино болгоод 12 хуудас текст аваад ирсэн. Тэгээд л "Хүн чулууны нулимс" гэдэг кино бүтсэн түүхтэй.

-Кино зохиол 12-хон хуудас байна гэж үү?

-Уг нь 30-40 хуудас материал ирдэг юм. Яагаад гэвэл би Б.Лхагвасүрэнг "Чи битгий алтан нар, мөнгөн сар гэж бич. Түүнийг чинь манай зураглаач тэртээ тэргүй гаргана" гэдэг байсан. Энэ үед Г.Жигжидсүрэнгийн хийж байгаа кино, кино биш гэх зэргээр намайг элдвээр л ярьсан.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл(66.181.160.3) 2023 оны 08 сарын 28

яг үнэн одооны монгол киног ямар кино гэдгийн шал хөөсөн хоосон загвар маяг хөөцөлдсөн баахан юмнууд ш дээ \n

0  |  0
fff(172.59.201.234) 2023 оны 08 сарын 28

odoonii nairuulagch nertei garuud hollywoodiin gar huliin savchilt, solongos kinonii yamaan omogtoi hov heruuliin deer shaldan huuhen , gudamnii zodoon nemeed kino geed bodchihson uruvdumuur garuud.Mongol kino mongol ahui mongol zan unertej baij gemeen orshin togtnono.Mongolchuudiin amidral arai ch hollywood nutsgelelt, oros allaga, hyatad kunfu, solongos heruul bolchoogui l baigaa.Bitgii gadniin yum huulaach.Mongolchuud erliizej hurliijlaa ch gesen am neevel hujaa solongosuud shig herelddeg atd tumen bish.Kinonii duu n hurtel solongos ayan deer mongol ug hucheer naachihsan ichijj uhmeer yum

0  |  0
Зочин(66.181.189.68) 2023 оны 08 сарын 28

МАШ ХҮН МУУТАЙГААС ГАДНА НЭР АЛДАР ХӨӨЦӨЛДСӨН,БЯЛДУУЧ ХӨГИЙН АМЬТАН БАЙНА БИЛЭЭ.СОЦ ҮЕИЙН МОНГОЛ КИНОНЫХОН ҮЛ ТООДОГ ЮМ БИЛЭЭ.

0  |  0
ккк(103.212.116.26) 2023 оны 08 сарын 26

одооны кино гэж ихэнх нь бараг үзэхээс ичмээр . жүжигчид зохиолоо бичээд найруулаад тоглодог болсон юмуудаа, агуулга, утга санаа, хэллэг энэ тэр авах юм байхгүй

0  |  0
Зочин(139.5.217.80) 2023 оны 08 сарын 26

Төрд хулгай нүүрлэж самуурчихаар урлагт ч ялгаагүй тусгалаа олдог юм байна.

0  |  1
Kk(76.105.223.57) 2023 оны 08 сарын 25

Бүх юм авьяас. Авьяас чадваргүй хүмүүс мянган сургууль төгссөн ч нэмэргүй цагийн гарз Уучлаарай Галбаяр Сeнгидорж нөгөө газар шорооны нөхдүүд энэ кк bye bye!\n

0  |  0
зочин(202.55.188.82) 2023 оны 08 сарын 25

сүүлийн үед хүний ой тойнд орох кино бараг гараагүй тодруулвал хошин урлагийнханий киноо бол хүн харахийн арга байхгүй ажилгүй хүний зугаа гаргасан хоолоор бол давсгүй зутан гайгүй болсон кино бол тусгай салаа босго тотго 2 өөр хүн тоож үзэхгүй юм хийж их том уран бүтээлж гэж цээжээ нүдсэн алиалагч нар юмдаа

0  |  0
зочин(66.181.183.178) 2023 оны 08 сарын 25

Үйлдвэрлэгч борлуулагч нар маань ямар мэдээ мэдээлэл санаа зах зээлд сайн борлуулагдаж байна гэдэг дээр л ажилдаг болсон хүмүүсийн сэтгэл санааг хөдөлгөх. Кино ч гэсэн

0  |  0
Зочин(139.5.217.182) 2023 оны 08 сарын 25

Одоогийн кино-нууд нээг их орилж чарласан сэдэвтэй, хүн хүмүүжүүлэх хөгжүүлэх талаас нь найруулаагүй, агуулга бхгүй. Биеэ авч яваа хүмүүсийг дүрсэлсэн бдал нь амьдралтайгаа авцалдаагүй, нэг л орилж харилцдаг дүрстэй хачин жүжиглэл бдаг. Хүмүүс тийм их гуахчиад сүржигнээд бдгүй биз дээ. Худлаа харагдаад бдаг шүү. Тэгээд хэдэн хошин шогын бөөн маяг, үнэмшил бхгүй яагаад гэвэл жүжигчид нь дүрсэлж бга хүнтэйгээ зан чанар, суртахуйн мэдлэг бхгүй тул мэдэгдээд бга юм.

4  |  0
Зочин(202.55.188.34) 2023 оны 08 сарын 26

Ярилцлага нь бүтэн бтш юм шиг. Тас гээд дуусчихым даа.

1  |  0
М(66.181.161.105) 2023 оны 08 сарын 24

Үзмээр кино бхгүй болоод бгаа.монгол кино нэрннээс цаашгүй

2  |  0
иргэн(66.181.189.77) 2023 оны 08 сарын 26

сүүлийн үед компьютер график ашиглаад гайгүй кино хийж байгаа ч , доторхи агуулга ,үйл явдал, өрнөл гэж үнэн ядуу болжээ , монгол кино үзэхээ больсон

2  |  0
Хөршүүд(118.235.11.41) 2023 оны 08 сарын 25

Олон жил хөршүүд байлаа. Мааш сайхан хүн. Бүх талаараа үлгэр жишээч хувь хүний зүгээс сайхан өрхийн тэргүүн, сайн аав., сайн хань. Мөн сайн уран бүтээлч хүн дээ. . Эрүүл энх урт удаан наслахыг хүсье.

5  |  0
Zochin(92.88.171.13) 2023 оны 08 сарын 24

odoo bol Ganchimeg ni kino zoxioloo bicheed Gantsetseg ni nairuulaad kino xiij baina daa \n

1  |  0
Үочин(202.126.89.58) 2023 оны 08 сарын 24

Нарийндаа хатсан хүн дээ

2  |  5
Туул(66.181.183.234) 2023 оны 08 сарын 24

Унэн шуу Мэргэжлийн кино зохиолч хэрэгтэй Дор хаяж Жинхэнэ зохиолч байх естой Ганчимэг мэт нь кино. зохиол бичнэ гэж юу байх бэ ха ха ха\nГ

3  |  0
Top