Энэ 7 хоногт ихэнх нутгаар сэрүүсч, аадар бороо орно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 08 сарын 22

2023 оны наймдугаар сарын 31-нийг хүртэлх 10 хоногийн

цаг агаарын урьдчилсан төлөв

 

/Хугацааны эхэнд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст дулаарна./

Хур тунадас: 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар, 23, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст дулаарна.

 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 22-23-нд бага зэргийн бороо, 26-нд дуу цахилгаатай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, 25-наас бага зэрэг дулаарч шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top