Спортын 12 төрлөөр явагдаж байгаа Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Монгол улсын шигшээ баг хүрэл медаль хүртэж, хуран цугласан фанатуудаа баярлууллаа.
Тэд Макогийн шигшээг 3:0-ээр буулган авсан. Тоглолтын гоолуудыг 3 дахь минутанд У.Тэмүлэн 63 дахь минутанд Н.Эрдэнэбаатар, 82 дахь минутанд Ч.Манлай нар оруулсан.
Ийнхүү манай улсын шигшээ баг эх орондоо явагдсан Зүүн Азийн залуучуудын спортын наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгааг харууллаа. Тус наадмын алтан медалийг БНХАУ-ын ТАЙВАНИЙН баг, мөнгөн медалийг БНХАУ-ын Хонконгийн баг, хүрэл медалийг Монгол улсын баг хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )