Хэрэв уншигчид санаж байгаа бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлсэн билээ. Түүний бүрэн эрхийг өнгөрсөн гуравдугаар сард чуулганы нэгдсэн хуралдаанаар түдгэлзүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү" хэмээн хэлсэн байдаг.
Тухайн үед Т.Аюурсайханы хэлсэн үг "МАН Т.Аюурсайханд барьцаалагдсан байж болзошгүй" гэх хардлагыг ч төрүүлж байв. Өөрөөр хэлбэл, түүнийг нүүрсний мөнгөөр намаа санхүүжүүлж, тэрхүү мөнгөөр нь МАН ээлжит сонгуульд ялалт байгуулсан ч гэж ярьдаг.
Тэгвэл Т.Аюурсайхан ам нээсэн үү. Хэрэв ам нээсэн бол өнөөгийн эрх барьж байгаа МАН-ын хэдэн улстөрч хууль, хяналтын байгууллагын үүдийг сахиж байгаа вэ гэх асуулт хариулт нэхэж байна. Эсрэгээрээ ам нээгээгүй аваас "МАН Т.Аюурсайханд барьцаалагдсан" гэх мэдээлэл, хардлага үнэнд илүү дөхнө.
Ямартай ч нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Т.Аюурсайханыг хууль, хяналтын байгууллагаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэд, хэдэн үндэслэлээр шалгаж байгаа нь батлагдсан.
Харин тэр "Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү" хэмээн чуулганы танхимд журмын нөхдөө сүрдүүлж хэлсэн үгэндээ хэзээ хүрэх вэ. Нөгөөтэйгүүр түүнийг "шоронд" явуулж МАН-ын хулгайчдыг олон нийтэд ил болгох хэрэгтэй гэдгийг иргэд дайгаад эхэлжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Anandbazar , Ajnai nar shig bish harin hamgin Baga hulgailsan ni bh
Илчлэх зоригтой жинхэнэ хүн хараахан төрөөгүй бгаа
Ingej helj bhad,huuliinhan erh bish hodloh blgui dee...
МАН н хулгайчийг шоронд нь үтэр түргэн хий
МАН с хүн үлдэхгүй бүгд хулгайч Аюурсайхан шоронд оруул олон ноход дагандаа
АЮУРСАЙХАН ХАР ЗАЛУУГИЙН ШУДРАГА НУХАЦТАЙ МУНДАГ ЗАЛУУДАА ХЭЗЭЭ Ч БУРУУ ЗҮЙЛ ХИЙХ ЁСГҮЙ ХҮНДЭЭ. ХҮНИЙ МУУ ҮЗЭРГҮЙЭЭ ГЭХДЭЭ ШУДРАГА ХҮН ДЭЭ
Бүгдийг нь илчилвэл өөрийг нь цагаатгах хэрэгтэй, уг нь тэгж чадах хүн гэж боддог. Хүмсийн мууг үзэхдээ бус шудрага ёсыг сэргээх нь чухал болж байна даа