"Улаанбаатар 2023" зүүн Азийн залуучуудын наадмын хаалтын "Мөрөөдлийн галаа асаа" албан ёсны үйл ажиллагаа "Сүхбаатарын талбай"-д болсноор наадам албан ёсоор өндөрлөлөө. Ёслолын үйл ажиллагааны нэгдүгээр хэсэг болох уг үйл ажиллагаанд оролцогч орнуудын баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигч, спорт сонирхогчид өргөнөөр ирж оролцлоо.
Уг үйл ажиллагаанд:
Харин хаалтын хоёрдугаар хэсэг болох "Улаанбаатарын үдэш" шөнийн шоу тоглол яг одоо үргэлжилж байна.
Тоглолтонд:
Зүүн Азийн залуучуудын наадамд Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Хятадын Тайвань, Хонг Конг, Макао зэрэг долоон орны 842 тамирчин спортын 12 төрлөөр 88 багц медалийн төлөө өрсөлдөв. Оролцогч орнуудаас БНХАУ-ын баг тамирчид 38 алт, 32 мөнгө, 19 хүрэл нийт 89 медаль хүртэж наадмыг тэргүүллээ.
Наадмын зохион байгуулах хороонд 52, арын албанд 756, сайн дурын 1234, нийт 3643 ажилчин ажилласан юм.
Сэтгэгдэл ( 0 )