-Хотын дарга Д.Сумъяабазарын хоёр жилийн өмнө өгсөн түгжрэлийг 50 хувь бууруулах "амлалт"-даа хүрч авто машиныг тэгш, сондгой дугаараар нь хөдөлгөөнд оролцуулахаар боллоо-
Эрх барьж байгаа намын даалгавраар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг "тайлж", Хотын дарга болсон Д.Сумъяабазар ажлаа авсан эхний өдрөө л түгжрэлийг бууруулна гэж мэдэгдэж байлаа. Түүнээс арван сарын дараа буюу одоогоос хоёр жилийн өмнө /2021.08.20/ хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц таван төлөвлөгөөгөө танилцуулсан байдаг.
Энэ үеэрээ хэвлэлийнхэнд "Хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулна, эргэлзэх хэрэггүй" гэх үгийг дайсан юм.
Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэн эл үг үндсэндээ түүний нийслэлчүүдэд өгч байгаа АМЛАЛТ байсан гэхэд болно. Харин тэрхүү амлалт нь 420 тэрбум төгрөгөөр "үнэлэгдэж" байлаа.
Өөрөөр хэлбэл, Хотын даргын танилцуулсан нийслэлийн нэн тэргүүнд тулгамдсан асуудал болох авто замын түгжрэлийг бууруулахад улсын төсвөөс 420 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж, баталсан билээ.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурсангүй. Хотын даргын "амлалт" хөрсөнд буулгүй хоёр жил болжээ.
Эсвэл Хотын дарга Д.Сумъяабазарын хоёр жилийн өмнө өгсөн түгжрэлийг 50 хувь бууруулах "амлалт" авто машиныг тэгш, сондгой дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах шийдвэр л байсан хэрэг үү.
Учир нь, Хотын даргын шийдвэрээр ирэх бямба гарагаас 14 хоног авто машиныг тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулахаар болоод байна. Энэхүү шийдвэр нь шууд утгаараа 14 хоног авто замыг түгжрэл 50 хувь, магадгүй түүнээс ч илүү хувиар буурна гэсэн үг. Үнэхээр л 420 тэрбум төгрөгийн үнэтэй Хотын даргын амлалт эцэстээ хоёр жилийн дараа авто машиныг тэгш, сондгойгоор нь ялгаж, хөдөлгөөнд оролцуулах л байлаа гэж үү.
Сэтгэгдэл ( 11 )
Сумьяабазарыг тэгш сондгой гэхэд барьж идэх гэж байсан одоо Нямбаатарыг болохоор хүлцэнгүй хандаж энтэр
Тэгш, сондгойгоор явахад ямар төсөв мөнгө хамаагүй баймаар тэр 420 тэрбумаар хүүхдийн цэцэрлэг барьяа Сумьяабазар гуай таньд өөр хуйлбар байхгүй юм уу
Хүнийг /хэн ч байсан адил/ ажлыг нь хийлгэхгүй яасан хэцүү юм бэ. Түгжрэл шийдэх гарц гаргалгаа хийж л байгаа байлгүй. 420, тэрбумаар зам арчилгаа, гарц уулзвар л хагас дутуу хийх хөрөнгө байх шүү. Та нар баячуулын байшинг хараарай ямар үнэ өртөгтэй билээ. 30 жил хуримтлагдсан асуудлыг 1-2 жилд шийддэг хөрөнгө санхүүгийн боломж байсан бол шийднэ шд. Энэ жилийн хувьд ид их ачааллын үед ингэхээс өөр арга алга байгааг бүгдээрээ л харж байгаа шд. Нэг л их шүлсээ үсчүүлсэн улс байх юм. Би тролл биш, хэн нэгнийг өмөөрөх ч гэсэнгүй. Зүгээр л бодит байдлаа харж хэллээ.
ядахдаа батүүлд хүрдэггүй юм гэхэд талд нь хүртэл ажилласан бол иймдээ хүрэхгүйдээ
Тэгш сондгойноос өөр юм бодож олох хугацаа зөндөө л бсандаг толгой нь олгой бологсод
Энэ балай орон гаран худалч хулгайчыг нээрээ яамаар ч юм. Мал бол заазлах сан. Малаас ч дор юм.Новш.
420 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТҮГЖРЭЛИЙГ 50% БУУРУУЛАХ ТӨЛӨВӨЛӨӨ ТЭГШ , СОНДГОЙГООР ЯВУУЛАХ...
зүгээр хотын иргэдийн 50% нь хөдөө рүү нүүчвэл түгжрэл батны 50% буурна даа хаха
Тэгш сондгойгоор явуулахад 50% буурч байгаа бол бүх машиныг хорьчихл доо. 100% түгжрэл арилж Сумтын хүсэл биелнэ. Бөх хүн тэнэг байдаг болохоор өөр юу чадах билээ.
Энэ нийтлэлч дандаа сөрөг талаас нь хандах юм. Цаг хугацааны хувьд энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй ээ.
Үүнээс өөр арга байхгүй, бүгдээрээ хүлээцтэй, эв нэгдэл ойлголцолтой хүндэтгэлтэй соёлтой хөдөлгөөнд оролцьё.