Барилгын ирмэг дээгүүр явсан бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангажээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Бага насны хүүхэд өндөр барилгаас зүүгдэж байна гэх мэдээлэл өнөөдөр /2023.08.25/ бцахим орчинд нийтлэгдсэн.

Үүнийг тодруулбал,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр 14 цаг 19 минутад "Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо "Санни таун" хотхоны байшингийн ирмэг дээгүүр 8-9 орчим насны хүүхдүүүд яваад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж шалгаж хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.212.117.119) 2023 оны 08 сарын 27

ХҮЛЭЭЛГЭЖ ӨГСӨН ЮМГҮЙ ! ӨӨРӨӨ ЦААШАА ОРЧИХСОН . ЦАГДАА НАР ХААШАА ОРСОНЫГ НЬ МЭДЭЖ ЧАДААГҮЙ ГҮЙЛДЭЭД БАЙСАН. ЖААХАН УЧИРТАЙ МЭДЭЭЛЭЛ ЦАЦМААР ЮМ. ЭЦЭГ ЭХЧҮҮД ТАГТ ЦОНХНЫ ХААЛТ ХИЙЖ ҮР ХҮҮХЭДДЭЭ САЙТАР ОЙЛГУУЛМААР ЦАГ ИРЖЭЭ!

0  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 08 сарын 25

yooe yag ingej sahilaguutdag nas ni sh te. unaad uhtsen bol tur buruutan boloh baihdaa.

0  |  0
Top