Дүүжин замаар явж байсан иргэд ХООРОНДОО МӨРГӨЛДӨЖ, гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Агаарын дүүжин замаар явж байсан иргэд аюулгүй байдлаа хангаагүйн улмаас осолдож, хүнд гэмтэл авчээ.

Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 13-ны өдөр иржээ. Тодруулбал, Налайх дүүргийн зургаадугаар хороо "Горхи, Тэрэлжийн цогцолбор" газарт байрлах “Extreme Mongolia” аялал жуулчлалын баазад 15 настай эмэгтэй болон 36 настай эрэгтэй нар агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага мэдээлэл ирснийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

Болсон үйл явдлын тухайд, гэмтсэн иргэд нь аав охин хоёр бөгөөд хэрэг болсон өдөр тус кэмпийн ажилтан нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг буруу өгсөн, охиныг дүүжин замаас буулгах ёстой байсан ч буулгаагүй алджээ.

Улмаар аав охин хоёр мөргөлдөж, ухаан алдсан тул Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс түргэн ирж, эмнэлгийн тусламж үзүүлжээ. Уг ослын улмаас иргэдийн нурууны сэртэн яс хугарсан, тархины хойд хэсэгт цус хурсан, нурууны яс гэмтсэнээс үүдэж, нугас дарагдсан гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаа юм байна.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.195) 2023 оны 09 сарын 03

Ee yamar hetsyy yum boloo veee..hiij bgaa ajildaa hariutslagtai bh gedeg altan dyrem yagad yilchildeggyi yum bee manaihand?!hynii ami nas eryyl mend gedeg avah uguh heden tugruguur l tudii hemjeend bmaargyi l..nazgai,haish yaish ,ham hum ajil hiisen nertengyyd has saigyi

0  |  0
жаргал(202.55.188.103) 2023 оны 09 сарын 03

Манай Монгол юм чинь аргагүй шүү дээ.

1  |  0
Зочин(66.181.166.196) 2023 оны 08 сарын 31

Удахгүй дүүжин тээврийн кабинууд агаарт мөргөлдлөө гээд бөөн юм болох юм биш биз, дүүжин тээвэр гээд сурталдаад байгаа улс бодмоор л юм болж, ер нь тэгээд манай оркууд хаана ч юуг ч мөргөлдүүлэх чадвартай гэдгийг сайн бодолцмоор

0  |  0
н(202.179.27.62) 2023 оны 08 сарын 31

хаха энэ чинь л монгол ш тэ

1  |  0
Zochin(86.111.136.231) 2023 оны 08 сарын 31

Duujin teeberiin anhnii tohioldol ingedd l Salhi ihtei huiten Mongold tohirohguig harj bolohoor BH um

0  |  0
Зочин(59.153.112.117) 2023 оны 08 сарын 31

Энэ дүүжилдэг төмөр монголд тохирохгүй самарсайханы дүүжин мүүжин нь хичнээн хүний аминд хүрэх бол

1  |  0
durak(180.149.98.126) 2023 оны 08 сарын 31

Hezee ch iim naidvargyi yumand yr hyyhdee oirtuul

1  |  0
Top