Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, дэлхийн католик шашны тэргүүн манай улсад айлчлахдаа нэн тэргүүнд хүний эрхийн тухай үг хэлснийг та юу гэж үзэж байна?
-Ромын пап лам Францис манай улсад айлчилж буйг маш чухал үйл явдал гэж харж байна. Хэдийгээр хоёр хөрш маань дургүй байж болох ч Гүюг хаан 1246 онд Ромын пап руу элч илгээж, шашны тэргүүн чи ирж уулз. Үүгээр хоёр улсынхаа харилцааны асуудлыг ярья. Цаашид хэрхэхийг тэнгэр мэднэ” гэж зарлиг буулгасан байдаг. Түүнээс 777 жилийн дараа Чингисийн голомт Монгол Улсад Ромын пап морилон ирж байна. Энэ бол яриа байхгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын маш том амжилт. Дэлхий нийт Монголыг харж байгаа. Үүнийг дагаад Монголыг сонирхох, аялал жуулчлал хөгжих боломжууд нээгдэнэ. Пап лам ирэхээс гадна хэлсэн үг нь дэлхийн анхаарлыг татахуйц байлаа. Түүнд илүү ач холбогдол өгч байна. Хүний эрхээр мэргэшсэн хуульчийн хувьд үүнд дүн шинжилгээ хийж, анхааралтай харж байна. Монголын төрийн тэргүүн, Монголын ард түмэн нийтдээ анхаарах учиртай. Бид Их Монгол Улсынхаа түүхийг яривал, 2200 гаруй жилийн түүхэнд тохиосон том үйл явдал. Гүюг хааны шашны тэргүүн Ромын Папыг өөртэйгөө ирж уулзах захидал зарилгыг явуулснаас хойш 777 жилийн дараа Монгол Улсад, Их Монгол Улсын галт голомтод морилон ирж байна. Энэ бол түүхэн үйл явдал, Монголын төр, засаг, тэр дотор Төрийн тэргүүний хувьд У.Хүрэлсүхийн гадаад харилцаанд гарч буй маш том үйл явдал. Магадгүй манай хөршүүд таатай бус байж болох юм. Гэхдээ үүнээс үл хамаарч, Монгол Улс бол тусгаар тогтносон улс орон. Бие даасан гадаад бодлого явуулж байна. Дэлхий Монголын түүхийг, Монгол Улсыг, Монголын түүхийг, мөн Монголын өв соёлыг, ялангуяа нүүдэлчний өв соёлыг хүн төрөлхтөнд сурталчилж өглөө. Магадгүй үүний дараа ирэх жилээс манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсан, дэлхийн нийтээр ийм хямрал болж байна. Байгалийн тэнцвэрт байдал болоод өөрийн ард түмний өв соёл алдагдаж, хотожсон, бетонон ширэнгэн дотор амьдардаг, хүн болоод нийгэм хоорондын харилцаа, ахуй нь алдагдсан, амь амиа бодсон ийм нийгмийн тогтолцоо зөвхөн Европ ч бус дэлхий дахинаа нүүрлэсэн нөхцөлд агуу уудам нутаг дэвсгэртэй, асар олон сая мал сүрэгтэй, тэнүүн талтайгаа адил сайхан сэтгэлтэй монголчуудыг дэлхийд нээж, мэдээллийг дэлхийд цацаж өгч байгаа нь маш чухал юм. Энэ бол яриа байхгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын маш том ололт гэж харж байна.
-Гадаад харилцаа ийм байж, тэгвэл дотоод нөхцөл байдлыг та дүгнээч?
-Мэдээж манай улсын дотоод байдал тун тааруу байгаа нь үнэн. Бид улс төрийн салбарт ажилладгийн хувьд, эрх баригч улс төрийн хүчин, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд анализ хийдэг хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр хүн амын 70 орчим хувь нь ядууралд орчихсон, дундаж давхарга үндсэндээ байхгүй болсон, хулгай нүүрлэсэн улс орон байгаа нь үнэн. ЖДҮ-гийн хулгай, нүүрсний хулгай, банкны хулгай, боловсролын сангийн хулгай гээд улс орон даяар хулгай нүүрлэчихсэн. 3.5 –хан сая хүн ам ядуу, нэлээд хэсэг нь хулгайгааар амьдралаа зогоож байна.
ШҮҮХ ТОГТОЛЦООГ АРДЧИЛЛЫН ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРААРАА ОРУУЛААД ТОГЛОЧИХСОН
-Хэдхэн эрх баригч, эрх мэдэлд ойр албан тушаалтнууд л хулгайлж завшиж, тэсэртэл баяжиж байна шүү дээ?
-Ер нь хулгай хийдэггүй монгол хүн байна уу. Бусдад өөрийн цалин, эд хөрөнгөө залилуулаагүй хүн байна уу. Хулгайд малаа алдаагүй малчин байна уу. Захын хүн автобусанд суугаад халаасны хулгайчид гар утас, түрийвчээ алдаж байгаа шүү дээ. Нэг хэсэг нь бусдын өмч хөрөнгийг хууль бусаар авч байна. Жишээл нь гэхэд л цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа дампуурсан байдалтай болчихлоо. Ганц, хоёрхон жишээ хэлэхэд, Булганы цагдаагийн байгууллагын алба хаагч О.Цэлмэг асуудал дэвшүүллээ. Энэ бол цагдаад байгаа, цагдаагийн нийт салбарыг хамарсан хууль суларсан, хуульгүй болсон, дур зоргоор авирладаг, улстөрчдийн гар хөл болсон, тэдэнд үйлчилдэг ийм замбараагүй байдал руу гүн орчихсон. Нөгөө “Миний цагдаа намайг хамгаална” гэдэг биш, ерөөс улстөрчдийн эрх баригчдын гарын дор шүүмжлэгч, шударга ёс шаардсан хүмүүсийг барьдаг, айлгадаг гэх юм уу, ийм цагдаа болж хувирсан, урьдчилсан сэргийлэх үүрэг нь байхгүй болчихсны бодит илэрхийлэл. Зөвхөн цагдаагийн нэг ахмад, эсвэл аль нэг ажилтны асуудал биш юм. Миний судалгаанд орж ирснээр цагдаагийн хурандаа хүн 1.3 сая төгрөгт гүтгэгдэж, ажлаас үндэслэлгүй халагдаж, АТГ, прокурор, шүүхээр явж байна шүү дээ. Энэ чинь цагдаа дотор, өөрт нь байгаа асуудал байхгүй юу.
-Шүүх, прокурорын түвшинд ч бас асуудалтай, хэрэг гацаадаг, хоорондоо үгсэн тохироод хэргийг хэрэгсэхгүй болгож “хөлждөг” гэлцэх л юм?
-Шүүх тогтолцоо бол ардчиллын хоёр Ерөнхийлөгч гараараа оруулаад тоглочихсон, өөрсдийнхөө хүмүүсийг тавьчихсан, үүрэг даалгаврыг шуурхай биелүүлдэг, хэнд нь ял өгөх вэ, хэнийг нь ялаас чөлөөлөх вэ гэдгийг шийддэг. Бүр хамгийн дээд шатандаа хүртэл ийм маягаар шийддэг, ингээд шүүхийн байгууллагын, шүүхийн нэр хүнд, хэрэг бүртгэлт, прокурорын байгууллагын нэр хүнд ч шалдаа хүртэл уналаа. Үүнд бодит дүгнэлт хийх хэрэгтэй л дээ. Сая Хөгжлийн банкны хэрэг гэхэд л 100 шахам хүнээс 50 гаруй нь цагаатгагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болж байна. Хүн амаа ингэж бөөнөөр нь хэлмэгдүүлж байгаа АТГ, прокурор хариуцлага хүлээх ёстой. Манай улс 1937-1939 онд анх 105 хүнийг баривчилж, хэлмэгдэл явуулсан байдаг. Түүн шиг 100 гаруй хүн аваачаад өгтөл, талаас илүү хувь нь хэрэгсэхгүй болж байгааг юу гэж үзэх вэ. Нөгөө талаас авч үзвэл, бүх нийтийн хэлмэгдүүлэлт явагдаж байгаа учраас энэ нь прокурор, АТГ нь энэ олон хүнийг хэлмэгдүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ бол аюулын харанга дэлдсэн хэрэг шүү. Дарга нар нь огцорч, хэлмэгдүүлсэн прокурор, мөрдөн байцаагчид нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Энэ албан тушаалаас зайлуулах ёстой. Эсвэл шүүх ингэтлээ завхарч, дампуурсан бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тэр хүмүүс дээр өнөөдөр атестатчлал хийж, нэн даруй шийдэх ёстой. Нэг тэрбумаас 300 хүртэл тэрбум төгрөг завшсан, хулгай, дээрмийн аргаар , хууль бус бичиг баримт бүрдүүлж, гар хөлийн үсэг зурсан хүмүүс өнөөдөр 3-30 сая төгрөгөөр торгуулаад өнгөрдөг. Ийм байх юм бол хулгайн хэрэг бол зүгээр л энгийн зүйл гэсэн ойлголт өгч байна шүү дээ. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх гэдэг утга учраа алдчихлаа.
У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ОЙРЫН ҮЕД УУЛЗАЖ, ДОТООД БОДЛОГОДОО АНХААРАЛ ХАНДУУЛААЧ ГЭЖ ХҮСНЭ
-Энэ нөхцөлд бид яах ёстой юм бэ?
-Нэг л зүйл маш чухал байна. Монголын ард түмэн, төр, иргэд Ерөнхийлөгчөө Монгол Улсынхаа дотоод бодлогод анхаарал хандуулаач гэж хүсэх байна. Өнөөдөр таны итгэж найдаж явсан Засгийн газар, гишүүд, олон хүн энэ гэмт хэрэгтэй, хууль ёсны завхралтай тэмцэж чадахгүй байна. Ийм хэмжээнд ёс зүйн уналтад орж байна. 100 хүний хэрэг шалгуулаад, 50 хүнийг нь хилсээр хэлмэгдүүлэх, хүний эрхийг дэлхий дахинд унагаж байна шүү дээ. Өнөөдөр Ромын Пап ирээд хүний эрх ярьж байна шүү дээ. Би 1983 оноос өнөөдрийг хүртэл хүний эрхээр мэргэшин ажиллаж байгаа хуульч. Хүний эрхийг судалж, илтгэл бичиж, Европын холдбооны Төв Азийн хороонд үг хэлж, илтгэлээ хэлэлцүүлж, Парист цаазаар авах ял ба хүний эрхийн асуудлаар дэлхийн конгресст илтгэл тавьж, Парисын гудамжинд жагсаал хийж явсан хүний хувьд надад ярих зүйл их бий. Харамсалтай нь энэ бүхнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод үүнийг өөртөө нааж, цаазаар авах ялыг халлаа гэж баахан шоу хийж, олон улсад өөрийгөө сурталчилсан болохоос Монголд хүнд гэмт хэрэг, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байгаа гэмт хэргийн хор уршиг, урьдчилан сэрийлэх талаар юу ч хийгээгүйгээс хүний амь насыг хохироосон гэмт хэрэг эрс өссөн. Бүх нийтээр архидалт, хулгай, хүчирхийллийн гэмт хэрэг хийдэг болсон. Хэргийн тоо 1990-2000 оны дунджаас бараг 10-20 дахин нэмэгдчихсэн, ийм л нөхцөл байдалтай байна. Иймд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй ойрын үед уулзаж, Монгол Улсынхаа дотоод нөхцөл байдал руу анхаарлаа хандуулаач. Улсынхаа нөхцөл байдлыг томоор хараач, бүх монголчуудаа нэгтгэх тухайд үйл ажиллагаагаа чиглүүлээч гэсэн хүсэлт тавина. Бид хоёр хөрштэйгээ найрсаг харилцаа, сайн хөршийн харилцаагаа улам гүнзийрүүлэх ёстой. Бид Оросоос 100 хувь шатахуунаар хамааралтай. Урд хөршид нүүрсний экспорт хийж, түүгээрээ бараг 100 хувь цалин, тэтгэвэр, халамж, санхүүжилт хийж байна. Энэ нөхцөлд Монгол Улсын гадаад харилцаа, хоёр хөршийн харилцааны асуудал онц чухалд тооцогдох нь гарцаагүй. Бид дотоод амьдралаа мэдэхгүйгээр хэт нэг талыг барьж амьдралд буухгүй улс төрийн тоглолт хийж, тэр нь монгол хүний амьдрал, жирийн иргэдийн амьдралд хүнд тусаж байгаа. Ажлын байр алга, аж ахуй бизнес эрхлэх боломжгүй, ЖДҮХС буюу олон зуун тэрбум төгрөгийг цөөхөн хэдэн УИХ-ын гишүүн, сайд дарга нар, олигархи компаниуд хуваагаад авчихдаг, жирийн иргэн 07 га газартаа хүлэмж бариад хүнсний ногоо тарьж, өөртөө хэрэглээд илүүг нь улсдөө өгчихдөг, зарж борлуулдаг, зээлээ төлчихдөг боломжийг олгосонгүй. Ийм боломжийг нь олгооч гэдэг асуудлаар би Засгийн газарт удаа дараа хандсан. Хэрэглэгчийн байгууллага олон төрлийн үйл ажиллагаа явуулсан. Төр, захиргааны байгууллагад шаардлагаа хүргүүлсэн. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал бол эх орны гурил, эх орны мал сүрэг, монгол хөрсөнд химийн бордоо хэрэглэхгүй тарьж ургуулсан хүнсний ногоо гэсэн гуравхан зүйлээс бүрдэж байгаа шүү дээ. Харамсалтай нь урд хөршийн чанаргүй хүнсний ногооны хамааралтай байсаар байна. Бид өвлийн хүлэмж яриад байдаг. Ийм биш шүү дээ. Бид Европ, Оросод суралцсан, тэдгээр орнуудад амьдарсан, тэндээс харсан, үзсэн, туршлага авсан зүйл их бий. Тэнд айл болгон хашаандаа ногоо тариад, тэндээсээ бүх хэрэглээгээ бэдэж авч, зохих торх саванд хийж хадгалаад зоориндоо байлгаж байдаг. Дөрвөн улирлын турш түүнийгээ хэрэглэдэг. Монголчууд гуравхан сая хүнтэй. Том хотууд, Улаанбаатарт хүнсний ногооны хэрэглээ чухал. Дархан,Эрдэнэт бол өөрсдийгөө хангачихдаг. Бусад аймгийг хангахад хашаатай, эсвэл зуслантай айлуудад 1.5 сая төгрөгийн хүлэмжийг зээлээр өгчихөд асуудал шийдэгдэнэ. Энэ асуудлыг удаа дараа тавихад тухайн үеийн Засгийн газар, ХААХҮЯ шийдээгүй. Хэрэглэгчийн байгууллага 2025 он хүртэл асуудлыг тавьж, хариуцан ажиллаж байгаа. Хэрэгжсэн ажил гэвэл бид хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах Итал улсын орчин үеийн үйлдвэрийг оруулж ирэхэд дэмжиж, хамтран ажилласан. Гол асуудал бол Монгол Улс дотоод нөөц боломж, үйл ажиллагаандаа анхаарах зайлшгүй шаардлага бий. Ер нь бол манай эрх баригчид социал демократ, зүүн төвийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
-Тухайлбал?
-Өнөөдөр хүн амын олонх нь ядуурчихсан байна шүү дээ. Хэдхэн олигарх компани Монголын уул уурхайн бүх баялаг, эдийн засгийн гол судсыг монополь маягаар барьчихсан байна. Тэгээд улс төрийн сонгууль болохоор өөрсдийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлж, ядуу сонгогч нараа худалдаж авдаг. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол Монгол Улс эдийн засгийн реформыг хийж чадахгүй. Нийгмийн шударга ёсыг тогтоохгүйгээр улс орон урагшаа явахгүй. Баялгийг шударгаар хуваарилахгүйгээр урагшлахгүй, хөгжих ч үгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, өрөнд баригдаж, өтөнд идэгдээд гадаадын колони улс болох зам руу явж байна. Түүх сөхөх юм бол Монголын хаад алсын хараатай байсан гэдгийг сая Ромын пап хэллээ шүү дээ. Монголын хаад шуналгүй байсан, тэд өнөөгийн олгарихуд шиг хөрөнгө хураадаггүй байсан. Ер нь баячууд түүхэнд үлддэггүй, төрийн шударга зүтгэлтнүүд л түүхэнд үлддэг байсан. Түүнээс тэрбумтан тэр гэж түүхэнд үлддэггүй. Чингис хаан ямар хөрөнгөтэй байсан юм бэ. Бүхнийг төрийн төлөө зориулсан. Өөртөө үлдсэн хар булган дахыг хүртэл Монгол төрийн төлөө, дайсантайгаа тэмцэхэд зориулж чадаж байсан. Гэтэл өнөөдөр хэдэн үеэрээ идээд барахгүй ийм хөрөнгийг 30-300 гэр бүл өөртөө төвлөрүүлж байна шүү дээ. Тэгээд монголчууд хог ухдаг нь хэвээрээ, хоногийн хоолоо олох гэж зүтгэдэг нь хэвээрээ, гудамжны архичид нь хэдэн зуугаараа явж байна. Тэнэмэл хүүхдийн асуудлыг шийдэх бололцоо бидэнд байсан,ядуурал хийгээд архичдынхаа асуудлыг шийдэх бололцоо байсан, тийм хөрөнгө байсан. Энэ олон зуун их наядын нүүрс, зэс, алтМонголоос гарч байгаа шүү дээ. Нүүрс л гэхэд 49 их наяд биш 100 их наядын нүүрс хулгайгаар гарчихсан гэж байна. Түүнд хил гааль, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллага, тагнуул бүгд хуйвалдлаад, нүүрс тээврийн том том дракуудад приусын номер зүүгээд гаргасан. Ийм гэмт хэргийн улс Монголоос өөр байхгүй. Үүнийгээ шийдэж чаддаггүй, шүүхийнхнийг нэвт худалдаад авчихсан. Тэгээд цагдаа, хуулийнхан нь талбай дээр ирж үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүстэй л тэмцээд, тэр хэдийг авчаачиж гав зүүгээд, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьсан хүмүүсийг аваачаад шоронд хийчихдэг. Ийм бухимдал нийгэмд байна. Энэ бүхнийг Монгол төрийн тэргүүнд аваачиж хамруулаад буруутгах боломжгүй.
УИХ-ЫН 126 ГИШҮҮНТЭЙ БОЛЛОО ГЭЭД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
-Төрд зөв юм байна уу,хийж байгаа зөв ажил гэж байх юм уу?
-Байна аа, жишээ нь авлигатай тэмцэх оролдлого байна. Засгийн газарт ч байна. Гэхдээ үр дүн алга. Ялангуяа авлигын ноён орой болсон нүүрсний асуудал тэр чигээрээ байж байгаа. Нүүрсний мөнгөөр эрх баригч МАН ч, АН ч адилхан, хоёулаа л сонгууль явуулдаг шүү дээ. Одоо өрөндөө идэгдсэн ард түмэн сонгууль хүлээгээд сууж байгаа шүү дээ. Наад зах нь дэлгүүрийн өр байна. Иргэний үнэмлэхээ тэвхийтэл хураалгачихсан дэлгүүрийн өр тэр чигээрээ сонгууль хүлээгээд сууж байна. Захын ядуу хорооллууд төрөл садантайгаа нийлээд 100 мянган төгрөгөөр саналаа өгдөг байсан бол одоо сая төгрөгөөр саналаа өгдөг болох юм уу. О.Дашбалбар бид нэг жил дээд сургуульд элсэж, Дээд боловсролын хорооны гадаа хоёр сар хамт бужигнаж, нөхөрлөж явлаа. Бид Орост суралцаж, “Перестройк”-аар өвчилж, нийгмийн шударга ёс гэдэг зүйл бидний сэтгэл зүрхэнд үлджээ. Иймээс ч МАХН /МАН/-д жигүүр байгуулан тэмцэж байлаа, МАХН-ын үнэт зүйлийг хамгаалж, гал голомтыг сахиж, нөхдийн хамт тэмцэж явлаа. Сүүлийн үед улс төрийн маш олон намаар Монголын ард түмнийг хуваажээ. Ах дүү төрөл саданг дайсагнуулжээ. Баг, хороо, сум, аймагт тэр нь МАН-ын дэлгүүр, энэ нь АН-ынх гээдэг, бие биеийнхээ дэлгүүр, цайны газарт орохгүй. Өмнөговьд би хоёр арга хэмжээнд очиж оролцсон. Нэг нь аймгийн 90 жилийн ой, нөгөө нь тэмээний наадам. Ардын намынхан байхгүй, зугтаад бултаад алга болсон. Яагаад гэвэл эрх баригч байж чадахаа байсан. Ийм нөхцөл байдалд Монгол Улс байтугай, тэр аймаг, тухайн сум хөгжихгүй. Нэн яаралтай хороо, баг, сум, аймагт намын харъяаллыг арилгах, намын анхан шатыг татан буулгах шаардлагатай. Ингэхгүйгээр Монгол Улс хөгжих боломж байхгүй. Улс төрийн ямар ч утга учиргүй олон нам, өнөөдөр 37-38 нам байгаа, энэ бол Монгол Улсыг хөгжүүлэхгүй, харин хагалан бутаргаж байна. Энэ бол улс орныг уруудуулан доройтуулаад дуусгах ийм л арга зам. Түүний дотор УИХ-ын 126 гишүүнтэй боллоо гээд юу ч өөрчлөгдөхгүй. Мөнгөтэй нэр дэвшигч, гуйлгачин сэтгэхүйтэй сонгогч иргэдийнхээ саналыг худалдаж авах мөнгөний дайнд л оролцох намуудын тоо нэмэгдсэн, ийм хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хуулийн “А” ч байхгүй, эдийн засгийн анхан шатны мэдэгдэхүүнгүй хүмүүс гарч ирээд ямар хууль батлах юм бэ.Улс орныг яаж өөрчлөх юм бэ. Бид өөр байр суурьтай байсан. Харамсалтай нь 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Монголын газар нутаг, баялгийг “нийтийн өмч” болгож, ард түмнийг ядууруулах эх сурвалжийг тавьсан. 2003 онд би УИХ-ын гишүүн байхдаа Баялгийн сан байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд тавьж, 20 жил үүний төлөө тэмцэж явна. Тэр үед Норвегийн сан байгуулагдаж эхэлж байсан. Одоо 1.6 их наяд ам.долларын хөрөнгөтэй Норвегийн сан дэлхийн хамгийн баян улсад тооцогдож байна. Гэтэл манай улс нэг хүнд ногдох гадаад өрөөр толгой цохиж, дэлхийд хамгийн ядуу улс болсон. Эрх баригчын энэ алдаа буюу манай сонгогчдын алдаа Монгол Улсын ирээдүйг бүрхэг болгож байна, даруухан хэлэхэд. Ер нь бол бид үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдах чиглэл рүү явах аюул, эрсдэл нүүрлэсэн гэдгийг би сануулах үүрэгтэй. Яагаад гэвэл хуульч, эдийн засагч хийгээд Монголын төрд 40 гаруй жил зүтгэсэн хүний хувьд үүнийг би сануулах ёстой.
-Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаж, хамтран хөгжих тухайд та юу хэлэх вэ?
-Монгол Улс хойд хөршийн шатахуун, урд хөршийн нүүрснээс дэндүү хамааралтай болчихсон. Бид Сибирийн ард түмэнд нэн хэрэгцээтэй дулаан хувцас, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаргах, ОХУ-тай татварыг буулгах, тэглэх алхмыг яаралтай хийх шаардлагатай. Урд хөрштэйгөө харилцан ашигтай худалдаа эрхлэх хэрэгтэй. Нүүрсээ Монголдоо баяжуулах, угаах, зэсээ хагас боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Нефтийн ганц үйлдвэр барьж эхлээд гурван жил болж байгаа ч мөнгө нь дууссан гэж байгаа. Ямар замаар, хэн ийм болгосон гээд ноцтой асуудал үүссэн, эдийн засгийн буруу тооцоо хийсэн юм уу, эсвэл буруу зарцуулсан уу, аудит хараат бус шалгалт оруулах шаардлагатай. Энэ шалгалт иргэний нийгмийн оролцоотойгоор хийгдэнэ үү гэхээс төрийн байгууллагад итгэх ард түмний итгэл уначихжээ. Эдгээрийг анхааралдаа нэн тэргүүн авах шаардлага байна. Их хаадын гэрээслэл, нүүдэлчдийн их соёл, дэлхийн хүн төрөлхтөний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр өнөөдөр Ромын Папын хэлсэн үгэнд маш тодорхой гарлаа шүү дээ. Өнөөдөр бид аливаа шашныг гадуурхах, үзэн ядах биш, өөрийн үндсэн шашин болох буддын шашнаа дээдлэх, бусдад хүндэтгэлтэй хандах, хүний эрхийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсад хүний эрхийн байгууллага байгуулж, 2003 онд анхны хуулийн ажлын хэсгийг би ахалж, УИХ-ын чуулганаар батлуулж байв. Гэвч өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс төрийн хавсарга болоод үлдчихсэн. Төрөөс 20 шахам тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг. Юу хийж байгаа юм бэ, иргэдийг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө шоронд хорьж болохгүй шүү дээ. Хэрэв гүтгэсэн бол өөр. Миний байнга ярьдаг сэдэв бол бид хэвлэлтэй хаалтын гэрээ хийж болохгүй. Бусдыг гүтгэж болохгүй. 1930-1940-өөд оны хэлмэгдүүлэлтийг би судалсан. Шүүхээр гардан гардан хөөцөлдөж байж би 16 хүний цагаатгалын асуудлыг шийдүүлсэн. Дандаа гүтгэлэг байдаг. Тиймээс гүтгэж болохгүй. Бусдыг гүтгэсэн бол иргэний, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг ярьж болно. Гэхдээ ухаалаг түвшинд гэдгийг хэлэх байна. Улстөрчдийн захиалгаар бусдыг гүтгэх, зохиомол хэрэг үүсгэх, нэр төрийг нь унагах, мөрдөн мөшгих, тагнан турших, гүйцэтгэх ажиллагаа явуулах ажлыг эрх баригчид хийдэг. Энэ маш ноцтой асуудал. Би үүний дундуур туулаад гараад ирсэн хүн. Тиймээс Хөгжийн банк, нүүрсний хэрэгт өмгөөллийн хүсэлт тавьсан хүмүүст би үгүй гэж хэлсэн, зөвхөн хүний эрхээр мэргэшсний хувьд энэ чиглэлээрээ ажиллая гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ер нь бол хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг бодит утгаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь төр, төрийн албан тушаалтнууд энэ эрхийг зөрчиж, чөлөөт сэтгүүлчид, хэвлэлийнхнийг, бүр өмгөөлөгчийг мөрдөн тагнасан үйл ажиллагаа гаргасан.
Ц.ЭЛБЭГДОРЖ СӨРӨГ ХҮЧНЭЭ, Н.ЭНХБАЯРЫН ЭСРЭГ “ДАЙН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН
-Хэнийг билээ?
-Тухайлбал, намайг талбай дээрх тусгаар тогтнолын хөдөлгөөнийг өмгөөлсөн, дараа нь яруу найрагч Ц.Хуланг өмгөөлж буй шалтгаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөрдөн мөшгиж, гар утас чагнаж, троллуудаа ашигласан ноцтой гэмт хэрэг байгаа. Үүнийгээ удирдлагадаа от мэдэгдэхгүйгээр, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан ноцтой гэмт хэрэг байгаа. Би шалгуулахаар гомдлоо гаргаж өгсөн байгаа. Харамсалтай нь их удаан шалгаж байна. Тагнуулын ерөнхий газрын удирдлага, Цагдаагийн тусгай алба, прокурорын байгууллага энэ талаар мэдээлэлгүй байгаа гэсэн. Тодорхой улстөрчдийн захиалгаар явагдсан бололтой. Энэ бол ардчилсан улс оронд байж болохгүй ноцтой асуудал. Сэтгүүлчдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны төлөө тагнаж чагнаж, тусгай ажиллагаа явуулсан. Өмгөөлөгчийг мөрдөн мөшигсөн энэ үйл ажиллагаа бол хүний эрхийн онц ноцтой зөрчил. Ромын Пап Монголд ирээд хүний эрхийн асуудлыг гол болгож тавилаа шүү дээ. Хүний эрхийн гол асуудал бол хүний эрхийг хангаж өгөх юм. Хүний эрхийг зөрчихгүй байх асуудал юм. Тэр эрхээ бусдын эрхийг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх үүрэг тухайн улсын иргэнд байгаа. Үүнийг л өнөөдөр ардчилал гэдэг. Түүнээс хулгай хийхийг ардчилал гэдэг, баялгийн хулгайг ардчилал гэдэг, хууль, шүүхийг худалдаад авчихы, дураараа авирлахыг ардчилал гэдэг юм шиг ойлгож байгаа нь эмгэнэлтэй. Энэ талаар манай эрх баригчид, магадгүй өөрсдөд нь эрхзүйн мэдлэг дутагдаж байх шиг. Намын их хурлаараа хүний эрхийг хангаж гэчихээд түүнээсээ хоёр дахин доош унасан. Тэр хурал дээр би сөрөг хүчнээ битгий мөрдөж байгаарай гэж тогтоолд нь санал оруулсан. Мэдлээ, хүлээж авлаа гэсэн. Тогтоолын эцсийн шатанд тэр үг, үсэг байгаагүй. Ц.Элбэгдорж сөрөг хүчнээ, тодруулбал, Н.Энхбаярын эсрэг “дайн”-ыг зохион байгуулж, өөрөө удирдаж байсан. Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр “Энэ хүнийг барь, шалга, та нарын цалинг нэмнэ” гэж хашгирч байсан үеэс сөрөг хүчнээ мөрддөг бохир улс төр өнөөг хүртэл үгэлжилж байна. Улс төрөөр ингэж тоглож болохгүй. Өнөөгийн Ерөнхийлөгч дотоод асуудлалдаа анхаарлаа хандулах ёстой. Гэхдээ гадаад хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх учиртай. Ер нь бол бид улс төр судлаач, тоймчидтой хамтран ажиллаж байгаа. Удахгүй энэ чиглэлээр мэдээллээ танилцуулна. Баялаг монгол хүнд очихгүй байна шүү дээ, бид ийм замаар цааш явж болохгүй. Бид шударгаар хөдөлмөрлөх ёстой. Тэгж байж улс маань хөгжинө.
-Эцэст нь асуухад бид танаас яруу найрагч Ц.Хулангийн өмгөөллийн асуудлаар ярилцлага авах гэж удтал хөөцөлдсөн. Та огт зөвшөөрөөгүй, улсын нууцад хамааралтай гээд хариу өгөхгүй өнөө хүрсэн. Энэ удаа уулзсаных хоёрхон асуултад хариулаач. Энэ хэрэг ямар шатанд яваа вэ, ямар үндэслэлээр түүнд 9.5 жилийн ял төлөвлөсөн юм бол. Та хуулийн хүрээнд товчхон ч гэсэн мэдээлэл өгчих л дөө. Энд хүний эрхийн ямар зөрчил байгаа гэж та үзэж байна?
-Би цор ганц удаа л энэ сэдвээр дуугарсан даа. Учир нь энэ асуудал улсын маш нууцад хамаарсан гэмт хэрэг гэж тооцогдож байгаа. Тиймээс миний бие хэвлэл, мэдээллийн аливаа байгууллагад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Түүний дотор 4-5 хоног хуралдсан шүүх хурал дээр гадаадын иргэний нийгэм, шударга бусын төлөө тэмцэгч олон арван хүн жижүүрлэж байсан, тэдэнд ч ярилцлага өгөхөөс татгалзсан. Энэ бол мэдээж тусгай хүчний байгууллагаас тавьж буй шаардлага төдийгүй, мөн өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг бодолцсон хэрэг. Шүүхэд хүний эрхийн мэдрэмж алга. Үйлчүүлэгч маань эрүүдэн шүүгдсэн гэдгээ хэлж байгаа, ухаан алдаж унаж, эрүүл мэнд нь хүндэрсэн гэдгийг хэлж байгаа. Тэр асуудалд нь би мөрдөн байцаах болоод хүний эрхийн байгууллагад хэлсэн. Хүний эрхийн асуудалд нээлттэй байр суурийг баримтална гэдгээ бичгээр илэрхийлсэн. Хүний эрхийг нийтлэг зөрчиж байгаа аливаа асуудал бодитой байна. Хүний эрхийн байгууллагууд энэ талаар судалгаа хийж байгаа юм билээ. Тайлангаа тавьж мэдээлэх байх. Татвар төлөгчдийн асуудал ч энд байгаа. Өөрийн төлсөн мөнгийг буруу газар барилга бариулсан хүмүүсээс авах ёстой байтал татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдгийг татвар төлөгчид мэдээж зөвшөөрөхгүй шүү дээ. Төсвийн мөнгөөр элдэв шоу, арга хэмжээ явуулдаг. Түүнийхээ дотор гадаад, дотоодын шоуменийг урьж залж тансаглуулдаг явдал их байна. Улс орны дотор нийгмийн шударга ёс тогтоох, баялгийг шударгаар хуваарилах, олон нийт иргэдийн хяналтыйг бий болгох чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж байгаа, үүний төлөө бид улс төрийн нам, элдэв шашин шүтлэг харгалзахгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Бид талцахаа болих хэрэгтэй. Х.Богдын талаар Далай ламд бичсэн захидлыг ээж аав нь хэвлэл мэдээлэлд гаргаснаас хойш хүмүүс, олон нийтийн хандлага өөр болсон. Миний хувьд үүнээс илүү зүйл ярих боломжгүй.
-Ингэхэд таны тухай “Улаан коммунист Оюунбаатараар өмгөөлүүллээ” гэсэн шүүмж гарсан байна лээ. Энэ талаар юу хэлэх вэ?
-Өнөөдрийн ардчилал ярьж байгаа хүмүүст хэлэхэд би 30 жилийн өмнө Орост оюутан байхдаа ардчиллыг сонирхдогийн хувьд барууны нэвтрүүлгийг байнга сонсож байснаа хэлмээр байна. Шөнөжин сонсдог байсан юм. Энэ нь матаасанд орж, гадаад оюутан хариуцсан декан дээр дуудагдаж явлаа. Барууны “Голос Америк”, “Немецкийн дуу хоолой”, “Свобода” гэхчлэн нэвтрүүлгүүдийг байнга сонсдог, тэр нь бас цаанаасаа саатуулагчтай шүү. Орос хэлийг би тэгж л сурсан. Нэг талдаа ном уншиж, нөгөө талаас транзистроо чихэндээ наагаастай, энэ хүмүүсийг хүний эрх, ардчиллын тухай “А” ч мэдэхгүй явахад би тэгж явлаа. Ер нь одоо ч мэддэг хүн алга л байна шүү дээ, хулгай хийхээ л ардчилал гэж ойлгоод байхаар яах юм, тэгэхээр ийм коммунист байдаг юм уу. Тухайн үед би анхааруулга авч явлаа. Тэргүүний оюутан, сонгуульт ажилтан атал та барууын нэвтрүүлэг байнга сонслоо гэж дуудагдаж явлаа. Тэр үед Афганы дайны талаар Оросын хэвлэлээр юу ч нэвтрүүлэхгүй, тэр бүхнийг барууны сувгаар олж сонсож явлаа. Тэгж байж барууны хуулийн хэллэг, хүний эрхийн талаар мэддэг болж билээ. Би тэр үеэс тэрс үзэлтэн, хэлмэгдэж хохирч байгаа хүмүүсийг өмгөөлөх болсон. Гэхдээ МАХН-д ардчилал, шударга, ёс хүний эрх жигүүрийг бид байгуулж байсан юм шүү. АН-ын олон дарга нар, Ардчилсан холбоог үүсгэн байгуулагчид, тэр байтугай Ерөнхийлөгчийг нь хүртэл өмгөөлсөн, орон шоронгүй гаргасан, хүний эрхийн төлөө тэмцдэг коммунист өмгөөлөгч байдаг юм уу. Ер нь бол хэлмэгдсдийг цагаатгах,нөхөн олговор олгох асуудлаар сүүлийн 30 жил судалж, шүүхдэж явж байна. Хүний эрх бол ардчиллын гол хэмжүүр, Монголын төр, засаг хүний эрхийг хязгаарласан, хүний эрхийг хохироосон ийм үйл ажиллагааг нэн даруй зогсоох ёстой. Ингэж чадвал хүний эрхийг зөрчих, хэдэн зуугаар нь хэлмэгдүүлэх, бүр зохимол хэрэг үүсгээд бусдыг хилсдүүлдэг, тэрүүгээрээ бусдыг шантаажилж, тэднээс мөнгө төгрөг, эд хөрөнгийг салгаж авах явдал гарч байгааг зогсоож чадна. Ийм мэдээллүүд маш их гарч байна шүү дээ. Гадаадын иргэдийг хууран мэхлэх, хөрөнгө оруулагчдыг залилах явдал эцэс болно. Гэтэл шүүхэд авлига авдаг явдал нүүрлэсэн. Авлига ердийн үзэгдэл болжээ. Үүнтэй өнөөдөр Засийн газар тэмцээд дийлэхгүй. Хууль, цагдаагийнхан залилан, хулгай хоёрыг алдчихсан. Хүний 30 гаруй сая төгрөгийн хөрөнгийг эвдэж сүйтгээд хүний хөрөнгийг аваад алга болсон хэрэг цагдаа дээр бараг гурван жил дарагдаж байна. Иймэрхүү үйлдлүүд, Булганы цагдаагийн алба хаагч О.Цэлмэгийн хэлээд байгаа асуудлууд Улаанбаатар хотын хууль, цагдаагийн байгууллага дотор хавтгайдаа байгаа шүү. Энэ талаарх хэдэн арван жишээг гаргаж тавьж болно. Монгол Улсад хүний эрхийг зөрчсөн, зохиомол хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагч, прокурор нар өнөөдөр ажлаа хийгээд явж байна шүү дээ. Энэ хүмүүсийг хуулийн байгуулагаас зайлуулж байж энэ салбар цэвэршинэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
за даа хүүтэйгээ хэмсаж тэмээн поо нэрээр төрийн төсвөөс олон зуун сая төгрөг залилж цусалсан л хүн шүүээ энэ Оюунбаатар бол. энхййн цагаан тагтаа л ав бишдээ. өөийгөө баахан дөвийлгөж өөрөө өөрийгөө магтах өвчин тусан байнадаа энэ хүнд
Үнэн шүү. Энэ АТГ мөрдөн шалгах алба хэрэг мөрддөг болсон гээд төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж ажлыг нь алдуулж болсон болоогүй хэрэгт тохож нэг л их ажил хийсэн дүр эсгэдэг болсон харагдаад байна. Мэргэжлийн шударга хүн зөв харсан байна.
Hunii erhiin takaar Unen zuil yarilaa! Gehdee ta negen heseg hen munguteuig ni umguulsen shuu.Hunii erhiin umgulugch Hun bugded tegsh baibal shabi naraa Hunii erhiin talaar surgah bektgebel sain bn
Таны ярьсанаас үзхэд та өөрөө хулгайч юм байна.Монголын бүх хүн хулгайч гэснийг юу гэж ойлгох вэ??Ер нь бичсэнээ нэг эргэж уншвал зүгээр юм !!
Өмгөөлөгч өө
маш зөв асуудал ярьжээ, аргагүй асуудлаа мэддэг мэргэжлийн шудрага хүний яриа бндаа
ail ert medsen sursana zaluu chuudad zaaj zuvluh bsan yum bich medseer baij duugui suudag uudgui uvgun gent unuudur bidend deerees yadag yadag genuu
ene uvgun udii naslahdaa uhesnee hiij thag nuhthuusun uvgun be⁉︎ odoo bolson uchirgui eh orondoo hulgaich ulsiig shuumjilj oroitson hoin yadag yadag henee medsen bol ali 10jiliin umnu Хүний эрхийн tuhai ard tumen dee zaaj oilguulahgui yu hiij yavsan banhar be uls hahuul avalgal daramtan dor ardtumen udur hongoo ungruuj baigaag yuch helj zaaj uguhgui ardtumen nii zovlon haraad suusan erhen banhar uvgun Хүний эрхийн хуульч hun Ц.Оюунбаатарt mun hariuthlaga heregtei yum bich odoo bolhoor ajil aa medev u medrel n heseg hugthaand zogsov u ⁉︎ gent unuudur har thagaang yalgav u
Хууль цагдаад итгэх аргагүй болсийм бна. Орчин үеийн шилийн сайн эрс гарч ирэх үү...