Зам Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогтыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байна. Тэрээр үүнийг гүтгэлэг хэмээн үзэж, эрх мэдлээ хууль бусаар ашигласан эсэхээ тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт ханджээ.
Энэ талаар сайд С.Бямбацогт "Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно" гэв.
Сэтгэгдэл ( 5 )
энэ нэг өмөөрсөн гар. жижиг гэхгүй ховдын тендерийн хулгайч шүүдээ. бандааж түосик ч үлдээхгүй хусна.новшийн хулгайч\n өарийгөө мундаг гэж боддог юм биш бгаа. шантааж хийж шоронд орохын даваан дээр сайд нэр зүүсэн чөтгөр.
БАС Л НӨГӨӨ НОМИН .ЯАСАН ХАНАЖ ЦАДАДГҮЙ ЮМ БЭ . ЗАРЖ БАЙГАА БАРААНЬ ХЭД НУГАЛЧИХСАН. БАРААНЫ ҮНЭ НЬ ОГТ БАЙХГҮЙ.
энэ бид хоёр хууль мэдэхүү?! зүв зүгээр байсан газрыг шунал ш.баярсайхантай нийлж самарчихаад одоо юу гэж хуцаад бгаа ногоон пиздаа вэ? чи олон жил биднийг доромжиллоо. одоо чиний байх хугацаа жилээр биш сараар сараар өиш хоногоор хэмжигдэж эхэлэлээ. хойьон өдийд ганц худагт морилж жангаа зооглож байх болтугай ?!!!!
драгоны эздийн явуулга биз дээ ашиг орлогогүй болоод шээс нь гоожих гэуж байгаа биз дээ бямбацогт сайд ч тэр зэргийн жижиг зүйл рүү орохгүй хүн дээ
Муу луйварчин чин юу гээд байна аа.ард түмэн яаж бухимдаж түгжрэл ямар болсныг хараач.энэ луйвараа зогсоо.ширэн нүүрлээд орлцоогүй гэнэ үү.чи саад юм биздээ.буруу шийдвэрийг зогсоох ёстой хүн чи биздээ.сонгуултийн мөнгөө төсвийн мөнгөнөөс гаргах луйварын арга хийж байгаа биздээ.жавхлаан саяхан том том юм яриад төсвийг буруу зарцуулбал хариуцлага тооцно гээд байсан чинь яасан бэ.зандан шатар гуай яарьсан зүйлийн чинь эсрэг юм энэ саад хийж байна.огцоруулаач.