Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Таван шарын урд талын төмөр замын призерийн дэргэд өнөөдөр 13:25 цагийн үед шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч шатаж эхэлсэн байна.
Энэ үед "ОБЕГ-ын харъяа 112 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан таарч, хажууд нь явж байсан түлш тээвэрлэх автомашины гал унтраагуураар, галыг унтраан аюулгүй болгож, иргэний эд хөрөнгийг шатах аюулаас хамгааллаа" гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )