Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших түгжрэлийн гол эх үүсвэр болсон “Драгон” автовокзалыг Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” компанийн байр руу нүүлгээд байгаа. Уг шийдвэрийг Зам,тээврийн хөгжлийн сайдын тушаалаар гарсан даруйд маргаан дэгдсэн. Хэдийгээр “Драгон” авто вокзалыг нүүлгээд удаж байгаа ч цахим орчинд “Драгон холдинг” компанийн захирал С.Баяртын хамаарал бүхий хүмүүс дайрч давшилсаар байна. Үүний ар талд тодорхой эрх ашиг зөрчигдөж байгаа учраас Зам, тээврийнхөгжлийн яам, С.Бямбацогт сайд руу дайрч байгаа бололтой.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Драгон” авто вокзалын орчим дайран өнгөрөх олон уулзвар зам байнгын түгжрэлтэй байдгийг уншигч та сайн мэднэ. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс Ажлын хэсэг гарч, авто вокзалын чиглэлээрүйл ажиллагаа явуулдаг газруудад ажилласан. Ингээд хэт их бөөгнөрөл үүсгэж байгаа газруудыг нүүлгэх дүгнэлт гаргаад тодорхой байршлуудад санал тавьсан байдаг.
Эцэст нь “Драгон” авто вокзалыг Толгойтод байрлах “Номин холдинг”-ийн агуулахын талбайд нүүлгэж аваачихаар болсон. Гэтэл олон жил түгжрэл үүсгэсэн тус компанийн захирал С.Баярт өөрийн хүргэн “Би Ар Би”, “Броадбэнд”, “Би АрБи пикчерс”, “Би Ар Би саунд” компанийн захирал Ж.Энхжаргалан нараар цахим орчинд гүтгэлэг тарааж эхлэв.
Энэхүү нүүлгэх шийдвэрийг зөвхөн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дур мэдэн гаргачихсан хэрэг биш. Автотээврийн үндэсний төвийн Ажлын хэсгийн гаргасан мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн, Нийслэлийн авто замын түгжрэлийгбуруулах үндэсний хороо, нийслэлийнЗасаг даргын Тамгын газар гээд олон байгууллагуудын хэлцэл, дүгнэлтээр угшийдвэр гарсан. “Драгон” нь түгжрэл үүсгэхээс ч өөр аргагүй. Тус төвд баруун болон хойд аймгуудын зорчигч тээвэр тэрчигтээ ирж буцна. Үдэж угтахаас эхлээд яах аргагүй хөл дардаг газрын нэг байсан учраас ийн шийдэлд хүрсэн юм.
Харин өөрийнх нь хэтэвч зузаан байвал бусдын эрх ашиг хамаагүй болсон С.Баярт гэгч нөхөр ийнхүү цахим орчинд төлбөртэй төлбөргүй мэдээлэл тарааж, Зам, тээврийнхөгжлийн сайд С.Бямбацогтыг хувийн эрх ашгийн үүднээс “Номин холдинг”-той тохиролцсон гэх мэдээллийг хэргээр тарааж байгаа юм. Тиймдээ ч Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ тухайд “"Бихууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээе.Зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлагахүлээх ёстой. Өөрийгөө АТГ-т шалгуулна” хэмээсэн. Өөр ч аргагүй дайралтууд ирж байгаа нь ойлгомжтой.
Эх сурвалжийн зүгээс Ж.Энхжаргалангийн хувьд бас л нэг луйварчдын нэг хэмээж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгдэгдэх үеэр “Драгон холдинг” компани Төрийн банкаар дамжуулан, “Цэвэр уссавлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-д 8.4 тэрбум төгрөгийнзээл авсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй гэх дүгнэлт гарсан байдаг. Харин Ж.Энхжаргалан “Эхнэрийн гэр бүлийнхэн Хөгжлийн банкны зээл авсныг мэдээгүй” хэмээн мэлзсэн.
Гэтэл зээлээ зориулалтын бусаар зарцуулсан компаниуд хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдон зохих ял, шийтгэлээ авцгаасан. Гэтэл Ж.Энхжаргалан нар үүнээс мултарч үлдсэн байдаг. Учир нь Ж.Энхжаргалангийн хадам аав С.Баярт МАН-д олон жил зүтгэсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гол дүр болж явсан нөхөр. Үүнийг залгамжлан хүргэн хүү нь мөн л МАН-дзүтгэдэг төдийгүй тэдэнтэй ойр байдаг аж. Мөн Соёлын сайд Ч.Номингоор дамжуулан дрон шоунаас 170 гаруй саятөгрөг авсан баримт ч бий. Үүнээс гадна мөрийтэй тоглоом, хар тамхины асуудалдч холбогдсон гэх мэт мэдээлэл байдаг нь эрх мэдэлтнүүдтэй холбоотойг илтгэнэ.
Дашрамд дурдахад хадам аавынхаа хэтэвчинд хайртай Ж.Энхжаргалангийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа бол манайд хандаарай.
Сэтгэгдэл ( 6 )
Ха ха нам дагасан хулгайчууд хоорондоо алалцаад хорогдож байвал сайн л биз
Архичин хар тамихчин...
нүүлгэх нь зөв байсан төсвөөс гарахгүйгээр өөрсдийн орлогоос түрээсийн мөнгөө төлөх ажлыг тээврийн удирдах газар зохицуулах л хэрэгтэй дээ дотор нь өчнөөн олон аж ахуйн нэгж үйл ажиллгаа явуулж байгаа биз дээ
Ану.аас хүн мэдэхгүй гудамжны хар тамхичин авчирч цэнгэолдэхэд дуулуулаад тайзны ард архтэний нь монгол янхнаар хөхүүоээд бичлэг цацдаг хүн бол энэ хятад царайтай улаан жунга шүү дээ бүх бузхын үүр
Энэ нөхрийн BRB гээд балай юмыг нийтээрээ сонирхохгүй л болчих хэрэгтэй. Угаасаа биеэ тоосон худлаа нөхөр!!!... Орлогогүй, цалингүй болоод ирэхээрээ аядуу зөөлөн болоод л ирнэ
Энэ залуу чинь гаднаас авчирсан дуучнаа баахан доромжлуулаад байсан бил үү, Тэр үед гайхаж л байсан. Өөрийнхөө зочныг яагаад хамгаалахгүй байнаа гэж бодсон.