Согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 21

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын хойд талаас 40 настай эрэгтэй С нас барсан байдалтай олджээ.

Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгаан ямар нэгэн гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох спиртийн хэмжээ 12 литрт хүрсэн. Үүнийг дагаад архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж байгаагаас гадна хоногт 10 орчим хүн үүнтэй холбоотойгоор амь насаа алдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top