Ачааны машины тэвш өндөр хүчдэлд хүрснээс нэг иргэн амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 28

Өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр том оврын автомашины жолооч, цахилгаанд цохиулж нас баржээ.

Тодруулбал, өчигдөр өдрийн 13.35 цагт "Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд ирсний дагуу, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрснээс автомашины дугуй шатаж байсныг таван минут ажиллаж унтраажээ.

Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.73) 2023 оны 09 сарын 29

Өндөр машинтай ачаатай жолооч нар дээшээ хардаггүй олон айлын кабелийг тасалчаад зугтдаг өөрсдөө ч ингэж амиа алдах аюултай бнашд

0  |  0
Top