Нөхөртэйгөө муудалцсан эмэгтэй "Хүүхдээ үрчлүүлнэ" гэх зар цахим орчинд гарсантай холбогдуулан албаныхан шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэнээс нийтлэгдсэн "Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээлэл өнөөдөр /2023.09.29/ нийтлэгджээ. Энэ мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийх юм гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )