KING TOWER: Ашиглалтад орсон 5-р ээлжийн орон сууцандаа урьж байна

2023 оны 09 сарын 29
  1. KING TOWER: АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦАНДАА УРЬЖ БАЙНА
  2. KING TOWER: 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦЫГ ТОНОГЛОСОН БРЭНД ТОНОГЛОЛУУДЫН ТАНИЛЦУУЛГА
  3. KING TOWER: 114 МКВ 4 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА
  4. KING TOWER: ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД

 

1.KING TOWER: АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦАНДАА УРЬЖ БАЙНА

Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц нь орчин үеийн барилгын шинэлэг шийдэл болох шилэн фасад, метал фасадыг хослуулсан экстерьертэй, бүрэн цутгамал хийцлэлтэй 17 давхар орон сууц ба эрхэм та бүхнийг ашиглалтад орсон орон сууцандаа урьж байна.

Хотын төвөөс 3 км зайд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлалтай Кинг Тауэр апартментын 5-р ээлж нь 58,5-157 мкв талбай бүхий 2-5 өрөөний сонголттой ба орчин үеийн гэр бүлүүдийн амьдралын хэрэгцээ шаардлагад нийцэх олон төрлийн зохион байгуулалтуудаас сонголт хийх боломжтой.

 

2.KING TOWER: 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦЫГ ТОНОГЛОСОН БРЭНД ТОНОГЛОЛУУДЫН ТАНИЛЦУУЛГА

Оршин суугчдынхаа тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дэлхийд чанар эдэлгээгээрээ танигдсан нэр хүндтэй брэндийн материал, тоноглолуудыг 5-р ээлжийн барилгын бүх үе шатуудад ашиглалаа.

 

Reynaers, Kohler, Schuco, Ter Hurne тэргүүтэй чанар стандарт, аюулгүй байдлыг хангасан дэлхийн шилдэг брэндүүдийн тоноглолыг ашигласан нь таны гэр бүлд тав тухыг бүрэн мэдрүүлнэ.

Бельги улсын Reynaers брэндийн шилэн фасад

Герман улсын Schuco брэндийн 3 давхар вакум цонх

 

Герман улсын Ter hurne брэндийн байгалийн цэвэр модон шал

 

150 жилийн түүхт Америкийн №1 Kohler брэндийн сангийн тоноглол

Чанар стандартыг бүрэн хангасан Германы №1 Hoermann брэндийн ган хаалга

 

A зэрэглэлийн чанартай, 200 жилийн түүхт Германы Marohn ThyssenKrupp
брэндийн цахилгаан шат

 

3.KING TOWER: 114 МКВ 4 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА

Та бүхэнд шалнаас тааз хүрсэн цэлгэр том цонхтой, орон зайн ухаалаг төлөвлөлттэй 114 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг танилцуулж байна. Энэхүү орон сууц нь гал тогооны хэсэг бүхий зочны өрөө, мастер унтлагын өрөө, хоёр хүүхдийн өрөө, хувцасны өрөөнүүдээс бүрдэхээс гадна үүдний хэсэг нь уужим саруул зайтай.



 

4.KING TOWER: ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД

Эрхэм та дэлхийн шилдэг брэндүүдээр тоноглогдсон, хотхон дотроо фитнес, спорт заал, бассейн бүхий спорт комплекс, ОУ-н хөтөлбөртэй сургууль, цэцэрлэгтэй Кинг Тауэр апартментын 5-р ээлжийн орон сууцыг дараах төлбөрийн нөхцөлүүдээр худалдан авах боломжтой.

Банкны энгийн орон сууцны зээл: 58,5-157 мкв талбай бүхий 2-5 өрөө орон сууцнаас мкв харгалзахгүй сонголтоо хийгээд ХХБ-ны сарын 1,3%-ийн хүүтэй, 15 жилийн хугацаатай орон сууцны энгийн зээлээр худалдан авах боломжтой.

Ипотекийн зээл: 80 мкв хүртэлх талбайтай орон сууцнаас сонголт хийгээд салбартаа тэргүүлэгч банкуудын жилийн 6%-ийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломжтой.

0% хүүтэй зээл: 2024 оны 2-р улиралд ашиглалтад орох 2-р блокын орон сууцнаас сонголт хийгээд компаний 0% хүүтэй зээлээр график тохирон захиалах боломжтой.

ЭРХЭМ ТАНЫГ БЕЛЬГИ УЛСЫН REYNAERS БРЭНДИЙН ШИЛЭН ФАСАД, УУЖИМ ЦЭЛГЭР ОРОН ЗАЙ БҮХИЙ KING TOWER APARTMENT-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНААС СОНГОЛТОО ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
 

Веб сайт: www.kingtower.mn

Борлуулалтын алба: 7227-9999

Top