Сайншанд суманд 12 настай охин сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин /2023.10.03/-ны өдрийн 07.10 цагт хичээлдээ явах гээд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж охиныг эрэн хайх үйл ажиллагааг идэвхижүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргажээ.

Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү!!!

Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227 (Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.136.135) 2023 оны 10 сарын 04

Gerinhen ni utas avch ugsun umuuu

0  |  0
Zochinх(86.111.136.135) 2023 оны 10 сарын 04

Utas ni haa bn geed bairshilaar haij chaddaguimui?hugjiltei uls ornud ingeed l haudagin Shig bn

0  |  0
Зочин(139.5.216.71) 2023 оны 10 сарын 04

Дажгүй хөөрхөн охин бна олж чаддаггүйшдээ охид минь гэрийнхэндээ хаана очих хэнтэй явах тухайгаа байнга хэлж бгаач

0  |  0
Top