Х.Нямбаатар бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын даргын албыг хашина

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.


Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд танилцууллаа.

Д.Сумъяабазар Хотын даргаар ажиллах хугацаандаа дорвитой олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Харамсалтай нь, автобус худалдан авах явцдаа том алдаа гаргасан. Энэ үүднээс Д.Сумъяабазар ажлаа өгөх хүсэлтээ өгсөн.

Өнөөдөр Ерөнхий сайдын зүгээс Х.Нямбаатарыг Хотын даргад нэр дэвшүүлсэн. Х.Нямбаатарын хувьд хоёр удаа сонгогдсон туршлагатай улстөрч." гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top