"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг 30 хоног хорихоор боллоо

2023 оны 10 сарын 04

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг 30 хоног хорихоор болсон байна.

Холбогдох асуудлыг сануулахад, Улсын төсвөөс хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийх ажлын гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” ХХК шалгарсан байдаг.

Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх, тухайн автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан. Одоогоор гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд эдгээр автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн билээ.

Улмаар Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн тээврийн автобустай холбоотой асуудлыг шалган, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.113) 2023 оны 10 сарын 05

Хулгайч луйварчин царайлсан амьтан байна даа.

0  |  0
Zochinх(86.111.136.135) 2023 оны 10 сарын 04

Harin chig Baga deer ni barij absan bn.800 abtobus abchihsan bol balrahguk uy

0  |  0
Top