Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2023.10.03/ болсон. Энэ үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно гэдгийг хэллээ.
Тэрээр "Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна. Зайсангийн хос гүүрний эхнийх нь ашиглалтад орсон, ажлын явц 68 хувьтай. Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон замын ажил 10 хувьтай байгаа. Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх замын ажил 75 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно" хэмээв.
Сэтгэгдэл ( 0 )