ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн газарт хэлтсийн дарга асан А.Энхбат нарыг цагдан хорьжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 09

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, саяхныг хүртэл ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Энхбат, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшиж байгаад мултарсан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, өдгөө ЗДТГ-ынхаа Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарыг өчигдөр тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хурал болтол цагдан хорьжээ.

А.Энхбат, Ж.Отгонхүү, өдгөө тус С.Батжаргал нар улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг  Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон билээ. Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг.

Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд  ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.47) 2023 оны 10 сарын 09

дүүргиинхэн нярав нягтлан дарга нартайгаа хусдаг цагдаагиин хан бензин ии талон шаадаг хэрэг наймаалцана согтуугаар замынхан мөнгө хиинэ муруйтай тоглоомны ардцагдаагиинхан цагдаагиинхан өөрсдөө дугааргүй машин унадаг өөрсдөө архичид гэр бүлиин хүчирхиилэгч гэр бүлиин гадуур явдалтай банзлууд

0  |  0
ЗОЧИН(103.212.118.44) 2023 оны 10 сарын 09

ТӨР МАФИЖСАН ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ !

0  |  0
Top