Монгол Улс АИ-92 автобензины 30 хоногийн нөөцтэй гэж УУХҮЯ-наас өмнө нь мэдээлж байсан. Харин АИ-92 шатахууны нөөц хангалттай байсан учир өнгөрсөн 20 хоногийг өнгөрөөлөө. Хоёр хоногийн өмнөөс шатахуун импорлогдож ирсэн учир нөөцийн хувьд хэвийн болж байгааг АМГТГ-аас мэдээллээ.
ОХУ-аас арилжааны бензин дезиль түлшний экспортыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Гэхдээ энэ хоригт Монгол улс ороогүй Засгийн газрын түвшинд бүх шаардлагатай арга хэмжээг авсан учир одоогийн байдлаар Оросоос Монгол улсад нийт 154 вагон АИ-92 авто бензин орж ирээд байна. Нөөц хувьд хэвийн болж байгаа. Гол нь нийслэл болон орон нутаг руу тээвэрлэлт, хүргэлтэнд дор хаяж 2-3 хоног зарцуулагдаж байна. Иймд ард иргэдийг хүлээцтэй тайван байхыг уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )