Хууль зүй, дотоодын хэргийн сайд асан Х.Нямбаатар өдгөө Улаанбаатар хотыг удирдах, тэнд нүүрлэсэн авлига, хулгайг илчлэх том үүргийг намынхаа Удирдах зөвлөлөөс хүлээгээд буй. Тэр ч үүднээсээ сайдынхаа болон Их Хурлын гишүүний сэнтийгээсээ өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар буусан. Нэг ёсондоо тэрбээр бидэнтэйгээ адилхан дугаар хорооны иргэн Х.Нямбаатар болсон гэсэн үг. Түүнийг энэ долоо хоногийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар Засаг дарга болох эсэхийг нь хэлэлцэн шийдвэрлэх юм.
Харин Удирдах зөвлөл дээрээ дэмжлэг авсан, нам нь нийслэл дээр үнэмлэхүй олонх учраас иргэн Х.Нямбаатар их өндөр итгэлтэй байх шиг байна.
Учир нь тэрбээр даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Түгжрэлийн асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан. Цахилгаан автобус орж ирсэн байгаа юм байна. Гааль дээр дунд оврын хэдэн автобус гаалийн татвар төлөгдөөгүй гэдгээр байж байгаа юм билээ. Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох вэ гэдгээ хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргана. Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй. Хамгийн эхэнд том данхар бүтцийг багасгана, урсгал зардлыг хэмнэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сонгодог утгаар нь хөгжүүлэх ёстой. Урсгал зардлаас хэмнэсэн төсөв, төгрөг бүрийг газар чөлөөлөх зүйлдээ тавих ёстой. Эдгээрийг хийхэд хуулийн том баг хэрэгтэй. Нэлээн хатуу, хүнд шийдвэрийг гаргах ёстой. Энэ бүхнийг хуулийн хүрээнд хийх шаардлагатай. Ингэхийн тулд хуулийн том баг байх ёстой юм. Тэгэхээр яамд хамт ажиллаж байсан зарим нөхдийг томилогдоод ажиллах юм бол хамт ажиллана гэж бодож байна" хэмээн хариулсан нь хэдийгээр шийдвэр бүрэн гараагүй байгаа ч нийслэлийн Засаг дарга болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байгааг нь харуулж байгаа юм.
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Хот чинь эзэнгүй болоод байна. Сүүлийн өдрүүдэд түгжрэл өмнөхөөсөө бүр ихсээд, автобусууд нь өглөөд ар араасаа зэрэгцэж цувраад нэг талдаа гарчихаад, оройдоо явахгүй болоод/ маршрутаа мөрдөхгүй, түүнийг нь хянадаг хүнгүй болцон бололтой/ хотын гудамжны цэвэрлэгээ муудаад, автобусны буудал дээрх хогийн савнуудын хог нь сагаж, халиад болохоо байлаа. Хотоо түрэгэн эзэнтй болгооч ээ.