"Ногоон автобус"-ны хэргээр Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа хүлээлгэн өгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн Хотын даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2023.10.12/ Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр 12:00 цагт Нийслэлийн Хангарди ордонд болно. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хот чинь эзэнгүйдээд хог нь дийлдэхээ байлаа.Хотын өвлийн бэлтгэл хангагдсан юмуу. Одоо утааны зах зухаас мэдрэгдээд эхэллээ. Хурдан хотоо эзэнтэй болгоод өгнө үү. Автобус нь цөөрөөд иргэдээ чирэгдүүлээд эхэллээ. Улс төржөөд сандал суудлаа солиод байхаар иргэдээ бодооч ээ МАН-аа