Д.Тогтохсүрэн: Нийслэлээс танилцуулсан түгжрэл, гэр хорооллыг барилгажуулах хуулийн төслийг дэмжлээ

2023 оны 10 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.23/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, бүлгийн хуралдаанд Нийслэлээс Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулснаа танилцуулсан байна.


Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийслэлээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай гэсэн хуулийн төслийг оруулж ирсэн.

Үүнд гурван том асуудал багцаараа явж байгаа.

1-рт түгжрэлийг бууруулах нэлээд олон арга хэмжээг төлөвлөсөн байна. Төлбөртэй бүсийн тухай асуудал, зогсоолын тухай асуудлууд зэрэг нэлээд олон асуудлыг энэ хуулиар зохицуулахыг хичээсэн байна.

2 дахь асуудал нь татвар, төлбөр хураамжтай холбоотой асуудал байна.

3 дахь асуудал нь гэр хорооллыг яаж орон сууцжуулах вэ гэдгийг хуулийн хүрээнд шийдэх шаардлага байна.

Ийм гурван том асуудлыг Нийслэлээс бэлтгэж, хуулийн төсөл болгож УИХ дахь намын бүлэгт танилцуулсан.

Намын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд, олон талаас нь хандах ёстой гэж үзэж байгаа.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр авах гэж байгаа арга хэмжээг ерөнхийд нь дэмжиж байна.

Гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой асуудлыг бүлэг дэмжиж байгаа. Татвартай холбоотой асуудал дээр бүлэг нэлээд болгоомжтой хандаж, олон талаас нь, Засгийн газар дээр олон талаас нь яриарай, судалгаагаа сайн хийгээрэй гэсэн чиглэл өгч, хуулийн төслийг Засгийн газраас хэлэлцүүлж, шаардлагатай гэвэл дахиж ажиллан УИХ-д ярих нь зүйтэй.

Нэгэнт нийслэл түгжрэл, агаар, орчны бохирдолтой асуудлыг шийдэх шаардлага байгаа учраас нийслэлд дорвитой өөрчлөлтийн асуудлыг шийдэх нь зүйтэй юм гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top