Тамирчин Нам Хён Хигийн нөхөр зартай луйварчин болох нь ИЛЧЛЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

 

Өмнөд Солонгосыг төлөөлөн Олимп, тив дэлхийн аваргын тэмцээнд оролцдог туялзуур сэлмийн тамирчин Нам Хён Хигийн нөхөр зартай луйварчин байсан тухай мэдээллийг Dispatch дэлгэжээ. 

Нам Хён Хигийн сүйт залуу Жон Чун Жо нь долоон хүнээс 300 орчим сая вон залилж улмаар шоронд хоригдож байсан "эмэгтэй" болох нь тогтоогдсон байна. Жон Чун Жо 2020 онд луйврын хэргээр 2.3 жилийн ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхийн баримт бичигт түүнийг "эмэгтэй" хэмээн дурдсан байх аж. 

Тамирчин Нам Хён Хи Жон Чун Жо хэмээх эртэй гэрлэх гэж байгаа тухайгаа телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ ярьжээ. Сүйт залуугаа өөрөөс нь 15 насаар дүү, Америкт төрсөн бизнесмэн, морин спортын тамирчин байсан хэмээн танилцуулсан Нам Хён Хи удалгүй цочирдом мэдээлэл хүлээн авсан байна. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа сэтгэгдэл хэсэгт түүнийг найз залуугийн жинхэнэ төрхийг илчилсэн сэтгэгдэл хөвөрч эхэлсэн бөгөөд зартай луйварчин байсан нь ил болжээ. 

Жон Чун Жотой хамт сурч байсан хүмүүс болон ойролцоо амьдарч байсан хүмүүс нь түүнийг эмэгтэй гэдгийг батлахын сацуу өмнө нь хүүхэд төрүүлж байсан гэдгийг ч мөн дурджээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.130) 2023 оны 10 сарын 25

Одоо тэгээд яах уу?

0  |  0
Bileg(59.153.115.158) 2023 оны 10 сарын 28

Юун элий балай, хэнд ч хэрэггүй хог новш бичээд байгаа юм бэ

3  |  1
Х(202.126.90.19) 2023 оны 10 сарын 26

Яанна аа

0  |  1
Top