Өмнөд Солонгосын туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчин асан Нам Хён Хигийн сүйт залуу зартай луйварчин байсан тухай мэдээллийг Dispatch дэлгэсэн. Нам Хён Хигийн сүйт залуу Жон Чун Жог цагдаа нар өнгөрсөн долоо хоногт саатуулан баривилсан бөгөөд энэ удаад Нам Хён Хиг уг хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхэлжээ.
Сөүл хотын цагдаагийн газраас өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Хохирогчоос гомдол ирсэн тул бид Намыг сэжигтнээр тооцон шалгаж байна. Бид удахгүй түүнийг дуудаж байцаалт авахаар төлөвлөж байна" гэжээ.
Одоогийн байдлаар сэжигтэн Жон Чун Жотой холбоотой нийт 12 хэргийн 20 гаруй хохирогчийн гомдол, мэдээлэл цагдаа нарт ирээд байгаа бөгөөд нийт хохирлын хэмжээ 2.6 тэрбум вонд хүрчээ. Гомдол гаргасан хохирогчдын нэг нь тамирчин Нам Хён Хиг мөн уг хэрэгт холбоотой хэмээн мэдүүлснээр түүнийг ийнхүү сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна.
Тамирчин Нам Хён Хи өөрийгөө Жон Чун Жогийн хамсаатан гэх хардлагыг үгүйсгэсээр ирсэн. Өөрийгөө Жон Чун Жод залилуулсан хэмээн мэдэгдсэн тэрээр сүйт залуугийнхаа бэлэглэсэн Bentley” маркийн автомашин, үнэт эдлэл, тансаг цүнх зэрэг нийт 48 ширхэг эд зүйлийг энэ сарын 4-ний өдөр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэрээр мөн үнэн, худал хэлж буйг илрүүлдэг шинжилгээг орохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тамирчин Нам Хён Хи Жон Чун Жо хэмээх эртэй гэрлэх гэж байгаа тухайгаа телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ ярьжээ. Сүйт залуугаа өөрөөс нь 15 насаар дүү, Америкт төрсөн бизнесмэн, морин спортын тамирчин байсан хэмээн танилцуулсан Нам Хён Хи удалгүй цочирдом мэдээлэл хүлээн авсан байна. Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа сэтгэгдэл хэсэгт түүнийг найз залуугийн жинхэнэ төрхийг илчилсэн сэтгэгдэл хөвөрч эхэлсэн бөгөөд зартай луйварчин байсан нь ил болжээ.
Жон Чун Жо 2020 онд луйврын хэргээр 2.3 жилийн ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхийн баримт бичигт түүнийг "эмэгтэй" хэмээн дурдсан байх бөгөөд Нам Хён Хи сүйт залуугаа хүйсээ өөрчилсөн болохыг мэдэж байсан тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Нам Хён буруутай байсан бол юу гэж телевизээр ярих вэ дээ, хүн бүр л бэлгэнд дуртай байдаг биз дээ,