Прокурын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Махбалыг ЦАГДАН ХОРИЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Багануур дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023 / ХМШЗ / 59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг өнөөдөр (2023.10.26) Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хүлээн авч хэлэлцэн, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон.

Энэ хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан шалгаж, гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн. Улмаар энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр хоригдол Б.Махбалыг  3 жил 1 сар 6 хоногийн хорих ялаас, хугацаанаас өмнө суллах шийдвэрийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. 

Харин прокуророос дээрх шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн бөгөөд Прокурорын саналыг Давж заалдах шатны шүүх ийн хэлэлцээд, Б.Махбалыг хугацаанаас нь өмнө СУЛЛАХ ЁСГҮЙ гэж үзлээ 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.165) 2023 оны 10 сарын 30

Яасан ял авсан юм бэ, санаатай зодож алчихаад 8 жил !!!! Насаар нь хорих хэрэгтэй байсан юм. Шүүгч авилга авч дээ!

0  |  0
параа (66.181.186.133) 2023 оны 10 сарын 28

Сарын дараа гарч иоэх юмуу? Арай үгүй байдгүйпээ тэгюэл ална

1  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 10 сарын 28

aluurchind yamar orshool baix ve

1  |  0
э(202.179.26.35) 2023 оны 10 сарын 28

зөв шүү. эрдэнэт хүний амийг хөнөөсөн хэрэгтэнд өршөөл үгүй

1  |  1
Монгол хүн(146.70.46.208) 2023 оны 10 сарын 30

энэ асуудлаар цэг тавиад санаатай хүн өмьны болон хүүхэдийн хүчирхийлэл.хүүхдийг хүчиндсэн.авилга албан тушаалынхэргүүдийг магадланд оруулдаггүй болгоё

2  |  0
Үеэлүүд(66.181.186.133) 2023 оны 10 сарын 27

Юун сулалах ёсгүй гэж үзлээ гэж. Наана чинь ойлгомжгүй зүйл их байна. Яагөөд сулалсан юм бэ? Санаатай аллөга гэж үзсэн. Х.баттулга хамааралтай. Нэг л бүрхэг бна. Шүүх хурал болно гээд байхад / павж заалдах/ өөрөө бхгүы

2  |  0
Дорж(66.181.184.46) 2023 оны 10 сарын 27

Санаатай хүн алсан биз дээ насаар нь хорих хэрэгтэй нөнөө хүн одоо босоод ирсэн юм уу тэгээд шоронгоос гаргаж бгаа вм аа лаа

2  |  0
Top