Ц.Оюунбаатар: Монголын нийгэм сэрж байна

2023 оны 10 сарын 27

-Бид шударга иргэдээ алдаршуулж, тэднээр бахархах ёстой-

Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Х.Цэцэг онц ноцтой гэмт хэрэгтнийг саатуулан баривчилж, цагдаагийн байгууллага мөрдөгчдийн ажилд гүн туслалцаа үзүүлсэн нь олон нийтийн талархалыг хүлээгээд байна. Дорноговь аймгийн Сайншандаас энэ сарын 3-ны өглөө хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон охиныг хулгайлж, улмаар амийг нь хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг саатуулан баривчлах ажиллагааг иргэн Х.Цэцэг самбаачлан зохион байгуулж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

Тэгвэл “Хүний эрх, шударга ёс төв” ТББ-аас түүнийг “Шударга журам” медалиар шагнуулахаар тодорхойлсныг хүний эрхийн хуульчид дэмжжээ. Тус төвийн тэргүүн, Монол Улсын гавьяат хуульч Ц.Оюунбаатараас энэ тухай тодрууллаа.

-Хүний эрх, шударга ёс төв малчин Х.Цэцэгийг “Шударга журам” медалиар шагнуулахаар тодорхойлжээ. Энэ үйл явдлыг  танай төв юу гэж дүгнэж байна?

-Юуны өмнө хүүхдийн амь үрэгдсэн ийм онц ноцтой хэрэг гарсанд, хуульч, өмгөөлөгч, энэ чиглэлээр ажилладаг бид сэтгэл маш эмзэглэж, эмгэнэж байна. Хүүхэд хулгайлагдсан даруйд монголчууд бүгд л сэтгэл чилээж, зар түгээж, хайж олоход туслах хөдөлгөөн хүртэл өрнөсөн. Иргэн Х.Цэцэг энэ мэдээллийг хүүхдүүдээсээ аваад замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл, автомашиныг ажиглаж  байсан. Улмаар гэмт хэрэгтнийг саатуулж баривчилсан. Иргэд ингэж идэвх зүтгэл гаргаж байна. Энэ бол Монголын нийгэм, иргэд сэрж байгаагийн илрэл юм. Бид шударга ёсыг тогтоож, бэхжүүлэхийн төлөө нийтээрээ тэмцэх ёстой. Иргэний үүргээ биелүүлсэн шударга иргэдээрээ бахархах ёстой. Ийм учраас Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Х.Цэцэгийг бид “Шударга журам” медалиар шагнуулахаар тодорхойлсон. Энэ хүн бол  удмын малчин. Аав нь Хүүхэндүү гэж гавьяат нэгдэлчин, тэмээчин хүн. Тэр айлын 11 хүүхдийн нэг. Манлай сумынхаа найман жилийн сургуулийг төгсөөд нутагтаа мал маллаж амьдарч яваа. Одоо бол Манлай сумандаа Өехий багт хоолны газар нээж ажиллуулдаг юм билээ. Анх сэжигтнийг мөн гэдгийг мэдээд, асууж шалгаагаад охин амьд байгаа гэж сонсчихоод  бусад хүмүүс, тэнд байсан жолооч нар тайвшраад гараад явсан. Тэр хооронд нөгөө этгээд хайч аваад  гэдэс рүүгээ хатгаж байгааг хараад “Чи чинь яаж байгаа хүүхэд вэ. юу болж байгаа юм бэ” гэхэд өөдөөс нь “Ална аа” гээд хайчаа дээр барьж далайгаад ухасхийхэд нь Х.Цэцэг хоёр гараараа цээж рүү нь түлхэж унагаад, тэр чимээнээр хүмүүс орж ирж дарж барьсан юм байна лээ. 

-Хэрэв хэрэгтнийг тэгж саатуулж, баривчлаагүй бол юу ч болж мэдэхээр байжээ?

-Х.Цэцэг бол иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн. Эрэлхэг зориг, авхаалж самбаа гаргаж гэмт хэрэгтнийг баривчилсан. Энэ хүн ”ажиллагаа” зохион байгуулж хэрэгтнийг баривчлуулаагүй бол цаашаа яаж ч мэдэхээр байсан юм билээ. Тиймээс шагнаж урамшуулах нь зүйтэй. Бид шударга иргэдээ алдаршуулж байх ёстой. Хойч үеийнхэн тэднээр бахархаж, үлгэр дуурайл авч байх хэрэгтэй. Дахин хэлэхэд, Монголын нийгэм сэрж байна, Х.Цэцэг шиг шударга иргэд олон байгаа гэж итгэж байна.

XX

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.23.198) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(102.89.23.198) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зангараа(98.181.118.33) 2023 оны 10 сарын 27

Сэрэгтүн Монголчууд энэ дэлхий дээр маш соёлтой цэмцгэр,чинээлэг баян амьдрах өгөгдөлтэй хүмүүс.

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 10 сарын 27

teneg tumur zuuj ugch baihaar materiallag tuslamj uzuuleech.

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

SEKSDN80955877

0  |  0
Цэцэг(103.57.92.97) 2023 оны 10 сарын 27

Төрийн цагдаа түмнээ биш төрийн эрх мэдэлтнийг харж хамгаалдаг зуудаг нохойн үүрэг гүйцэтгээд байхаар иргэд өөрсдийгөө хамгаалдаг болж байна даа

0  |  0
Монгол хүнЁ(202.126.89.103) 2023 оны 10 сарын 27

Зүйтэй

0  |  0
эмэгтэй(202.9.40.175) 2023 оны 10 сарын 27

Үнэхээр чин шударга, зоригтой эмэгтэй бна. Бор Баатар шиг ээ говийн бүсгүйчүүдийн нэг юм даа. \n

0  |  0
Top