Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээг цахимжуулах ерөнхий гэрээ байгууллаа

2023 оны 10 сарын 26

"Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв"-ТӨХХК нь "Стоклаб ҮЦК" ХХК-тай "Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээг цахимжуулах ерөнхий гэрээ" байгууллаа.

Ерөнхий гэрээг байгуулсанаар Үнэт Цаасны Компаниуд нь зөвхөн иргэдтэй байгуулсан “Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гуравласан гэрээ”-г API-аар дамжуулан цахимаар илгээн бүртгүүлэх боломжтой болно.

Цаг хугацаа хэмнэн, цаасны хэрэглээг багасгаж, харилцагч үнэт цаасны компани хоорондын төлбөр шилжүүлэх явц илүү түргэн шуурхай хийгдэх боломж бүрдэж байна.

https://www.mcsd.mn/
https://stocklab.mn/

 

Top